Барилгын засварын ажил хийхэд дараах зүйлсийг анхаараарай.
- Хамгийн түрүүнд Фэнг Шүйд засвар хийж эхлэх өдөр гэж байдаг. Ивээлтэй өдөр. Онцгүй өдөр эхлэх нь тэр ажил нь бүтэлгүйтэж гараас гардаггүй ба ажлыг нь гүйцэтгэж байгаа хүмүүстээ үл ойлголцох, мөн төлөвлөгдөөгүй их зардал гарах болно. Тиймээс зөв өдрөө эхлэх нь хамгийн чухал.
- Өөрийнхөө юу хүсэж байгааг сайтар мэдэх хэрэгтэй байдаг. Яах билээ? Ингээд хийвэл гоё болно гэх мэт хөнгөн байдлаар хандаж болохгүй. Та гэрээ ямар болохыг мэдэхгүй байхад танай гэрийг янзалж байгаа барилгын ажилчид мэднэ гэж байхгүй шүү дээ.
- Маш өндөр шаардлагатай байх хэрэгтэй. Эцэст нь онцгүй хийсэн ажилтайгаа та үлдэж, таны ажлыг гүйцэтгэсэн болоод тэд мөнгөө аваад л явах болно. Тиймээс хэн хэндээ онцгүй сэтгэлтэй үлдэхгүйн тулд өөрийнхөө юу хүсэж байгаагаа ойлгуулж, онцгой шаардлага тавих хэрэгтэй.
- Гэртээ хэт үнэтэй болон хэт хямдхан зүйл хэзээ ч битгий сонгоорой. Хамгийн сонгодог арга бол олон дундаж хямд материалын дунд нэг үнэтэй материал орсон зүйл байх нь гэрийг улам гоё чимж өгдөг. Жишээ нь: Гэрийнх нь обой бусдаасаа илүү үнэтэй гэх мэт.
- Бүх зүйлийг нурааж, ямар материал сонгож авах вэ? гэж төлөвлөхөөсө өмнө Фэнг Шүйн орон байрны зөвлөгөө авч заавал өнгө болон гэрийнхээ сайн муу зүйлсийн талаар мэдэж авах нь чухал.
- Хамгийн чухал зүйл бол засал чимэглэлийн ажил гүйцэтгэж байгаа хүмүүсийн аманд орж тэдний үгээр засварын ажлаа гүйцэтгүүлэхгүй байх хэрэгтэй. Учир нь тэд нэгэн л хэвийн бөгөөд өөрсдийнхөө өмнөх айлуудад хийсэн хамгийн хурдан бөгөөд танаас хурдан салах аргачлалтай гүйцэтгэл санал болгох болно. Тиймээс мэргэжлийн зураг төслийн компаниар зураг гаргуулах болон өөрсдөө интернэтээс сайн судалсан байх хэрэгтэй.
- Материал сонгож өгөхдөө заавал өөрөө хамт явах хэрэгтэй.
- Барилгын ажил гүйцэтгэж байхад өөрөө хэзээ ч дундаа орж тэдэнтэй хамт ажиллаж болохгүй. Нэгэн онигоо: Дарга жолоочтойгоо хөдөөгүүр нэлээд удаан ажлаар явжээ. Явах хугацаандаа жолоочтойгоо нэлээд дотносож, цуг хүртэл архи уув. Тэгсэн жолооч нь хотод ирээд: Даргаа хоёулаа нэг жолооч ажилд авна байгаа гэсэн гэдэг.
Баярлалаа.
Шинэ мэдээ