Гэрт цугласан муу энергийг илрүүлж, арилгах арга

Гэрээ хэрхэн "эмчлэх" вэ?

Өөрийн сөрөг энергийг цэвэрлэх

Гэрийн энергийг цэвэрлэхээс өмнө өөрөөсөө сөрөг энергийг цэвэрлэх хэрэгтэй. Үүний тулд усанд орох хэрэгтэй. Гэхдээ зүгээр нэг усанд орохгүй харин давстай усанд орох чухал. Давс энергийн эрчим хүчнийг дамжуулагч учраас хуримтлагдсан сөрөг энергийг устгаж чадна. 

Шүршүүрт орж биеэ норгоод энгийн давсаар биеэ зөөлөн үрнэ. Үснээс бусад бүх хэсэгт давсаар иллэг хийгээрэй, гэхдээ мэдээж биед таагүй мэдрэмж төрүүлэхгүй байх хэрэгтэй. Үүний дараагаар дахин шүршүүрт орж давсыг угаана. Угааж байхдаа давсыг муу муухай бүх зүйлийг аван одоорой хэмээн гуйх хэрэгтэй.

Давстай ус таны сэтгэл, биеийг цэвэрлэж, хүнд зүйлээс ангижруулна. Та тэр дороо сайн сайхан зүйлийг мэдэрч, бүх зүйл сайхан гэрэл гэгээтэй санагдана.

Гэрийн энергийг цэвэрлэхдээ бэлтгэх

Харин одоо гэрийн энергийг цэвэрлэх хэрэгтэй. Өөрт эвтэйхэн хувцас өмсөөрэй. Харин арьсан, төмрөн, савхин, хуванцар зүйл ямар ч  төрлийн гоёл чимэглэлээс татгалзаарай. 

Эхлээд гэрийнхээ бүх цонх, үүдийг онгойлго. Нэвт салхилахаас бүү ай, үүний тусламжтайгаар бүх муу муухай энергийг хөөнө. Гэрийг цэвэрлэхэд туслалцаа үзүүлэхгүй байгаа хүмүүсийг гэрээс гарга. Танд садаа болгохгүйн тулд салхинд гарга, кино үзүүлэхээр явуул.

Хамгийн эхэнд хуучин, хэрэггүй зүйлээс салах чухал шүү. Жилээс илүү хугацаанд хэрэглэгдэхгүй байгаа зүйлс сөрөг энергийг хуримтлуулдаг гэдгийг сана.

Дараагаар нь гэрийн тоног төхөөрөмжөө зас. Хэрэв засвар авахгүй бол зүгээр л хаях хэрэгтэй. Мөн хэрэггүй ном, сонин, сэтгүүл болон бусад цаасуудыг бүү хадгал. Хэрэггүй номоо номын санд өгч болно гэдгийг сана.

Гэртээ хэзээ ч хагарсан аяга, тавга бүү хадгалаарай. Хагарсан аяга тавгаар дамжуулан бүх эерэг энерги устаж байдаг юм.

Мөн заваан аяга, тавга гэртээ бүү хонуулж бай. Шөнө угааж цэвэрлээгүй хонуулсан аяга тавга нь сүнс, хий үзэгдлүүдийг авчирч байдаг.

Заваан хувцас хунар бүү хадгал. Та өөрийн хувцасны шүүгээг цэвэрлэснээр таны амьдрал болон харилцаа хэрхэн өөрчлөгдөхийг хараад гайхах болно. 

Та бүх хэрэггүй зүйлээс ангижирлаа. Харин одоо гэрт байгаа бүх толио арч. Үүний тулд чийгтэй алчуур авч цагийн зүүний дагуу тойрог хэлбэрийн хөдөлгөөн хийгээрэй. Зөвхөн ингэж муу энерги тоостой хамт арилах болно. Толь танай гэрт хэдэн жил болсоныг санаж жилийн тоогоор нь тойрог хэлбэрийн хөдөлгөөнөөр толийг арчаарай. Тэгвэл та энэ олон жил хуримтлагдсан сөрөг мэдээллийг устгаж чадах юм. Хэрэв толь хэдэн жил болсныг санахгүй байгаа бол 13 тойрог хийгээрэй.

Хужирлаж, шүрших

Танд хэдэн Caluna эсвэл hypericum-ийн мөчир хэрэгтэй. Мөн саван дотор ус бэлдэх хэрэгтэй. Эхлээд усаараа бүх гэрийн булан тохойгоо шавшиж, дараа нь өөрийн нүүр, гараа норго. Арчих хэрэггүйгээр хатаах хэрэгтэй. Дараагаар нь мөчрийг асааж үүгээрээ бүх гэрээ ариутга. 

Лаагаар гэрээ ариутгах

Лаагаа яаралгүйгээр асааж, цагийн зүүний дагуу үүдний хаалганаас эхлэн гэрээ ариутгах хэрэгтэй. Гэхдээ хурдан биш удаан бүх булан тохой, хана, тааз гээд бүх хэсэгтээ анхаарал хандуулан ариутгах хэрэгтэй. 

Уг үйлдлийн дараагаар хэд хэдэн шатсан лаа үлдэх бөгөөд эдгээр лааг хурдан гэрээсээ гаргаж хаях хэрэгтэй.

Цэвэрлэсний дараа гараа ариутгах

Цэвэрлэгээг хийж дууссаны дараа гаран дээр үлдсэн бохирыг устгах хэрэгтэй. Үүний тулд та савангаар гараа угааж, дараагаар нь гараа давсаар угааж хаттал хүлээ. Дараагаар хоёр гарын алгаа цагийн зүүний дагуу үрж, гараа сэгсэрэх хэрэгтэй. 

Давтан цэвэрлэх

Цэвэрлэгээ хэр чанартай дахин хийх хэрэгтэй юу гэдгийг мэдэхийн тулд гурван хоногийн дараа лаа асааж тал хүртэл нь асааж дуустал нь хүлээх хэрэгтэй. Харин үүний дараа лааны суурь эсвэл лаан дээр үүссэн зүйлийн хэлбэр дүрсийг хар. Хэрэв хар өнгийн царай муутай дүрс байвал гэр гүйцэт цэвэрлэгдээгүй гэсэн үг. Харин гэгээлэг гоё хэлбэртэй дүрс байвал танай гэр бүрэн цэвэрлэгдсэн гэсэн үг юм.  



Урьдчилан сэргийлэх үүднээс:

Лаа асаах

Гэрт лаа асаах нэн тустай. Галын цэвэрлэх хүч юутай ч харьцуулашгүй юм. Тиймээс гэртээ зоригтойгоор хүүсэн үедээ лаа асааж тав тух, таатай байдлыг үүсгэж байгаарай.

Байгалийн үнэрийг ашигла

Гэртээ янз бүрийн үнэртэн тавь. Гэхдээ мэдээж байгалийн гаралтай үнэртэй байна. Үнэр нь таны гэрийн аураг эмчилхээс гадна таны сэтгэл санааг өөдрөг болгож, бие сэтгэлийг засаж байдаг юм. 

Шалаа угаах

Гэрийн шалыг ургамалын хандтай усаар угаах сайн. Гэрийн шалыг жилд нэг удаа ч гэсэн ургамалын хандтай усаар угаах хэрэгтэй бөгөөд гараар мөлхөж угаавал бүр илүү нөлөө үзүүлнэ. Энэ нь гэрийн аураг онцгой болгож өгдөг ач тустай.

Чийгтэй цэвэрлэгээ 

Аль болох тогтмол гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, тоос шороогоо арчиж байх хэрэгтэй. Нэн ялангуяа орон доор, булан тохой зэргийг.

Агаарын солилцоо 

Жилийн аль ч улиралд өдөрт нэг удаа гэртээ агаарын солилцоо хийж байх хэрэгтэй. Агаар нь гэрийн муу муухай энергийг устгаж шинэхэн, цэвэр энергийг авчирах болно. 

Хонх 

Гэртээ хонх өлгө. Хонх муу муухай сүнс, хий үзэгдлүүдийг айлгаж хөөн явуулдаг. Эрдэмтэд нэг бус удаа хонхны чимээ энергийг огцом өөрчилдөг гэдгийг баталсан. Тиймээс гэрийн үүдэнд өлгөсөн хонх өөрийн чимээгээр гэрлүү сайхан эерэг энергийг татаж байдаг байна. 

Гэрээ "эмчлэх"-ээс бүү залхуур. «Эмчилсэнээр» та эрүүл, цэвэр гэрт эрүүл, амжилт бүтээлээр дүүрэн амьдрах болно гэдгийг санаарай. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал