Үртэй ээж бүхэн үсэндээ илүү их анхаараарай

Ээж гэдэг нь их олон зүйлийг агуулагч эх болдог. Аливаа голын эх нь загас жараахай ихтэй, цэвэр тунгалаг байдаг шиг эх хүн үүнтэй ижилхэн.

Сайн, муу, бүхий зүйлийг тунгааж, үр хүүхдэдээ сайн сайхныг хүсдэг. Ээжийнхээ үсийг биедээ авч явснаар муу муухай зүйлээс маш сайн хамгаалдаг тухай хэлж байсан. 

Ээж болсон, үрийн зулай үнэрлэсэн эх хүн үсээ маш сайн арчилж байх хэрэгтэй. Үр хүүхэд нь ядруу, гэр бүлийн амьдрал нь тийм ч сайхан биш байвал ээжийнх нь үсийг нэг хараарай.

Хайш яаш, салаалсан, тос даасан нэг л өнгөгүй, үсний будаг нь зохиогүй, салаалсан шар үстэй эмэгтэйн охин үр тийм ч азтай байдаггүй. Шараар будсандаа биш гол нь үсээ арчлаагүйд л учир нь байгаа юм.

Үргэлж үс нь гялалзаад л, намирч байгаа эмэгтэйн хүүхдийг хараарай. Инээж, хөөрч, өнгө жаваа орсон, хийморь цог золбоотой харагддаг.

Учир нь эхийн үсэнд зовлон жаргал оршиж байдаг учраас. Бичвэрийн эхэнд эх нь олон зүйлийн агуулагч болдог гэж хэлсэн дээ. Энэ бүх олон сайн муу мэдээлэл нь эхийн үсэнд оршин байдаг.

Ингээд эх хүн үсээ арчилж байх нь аз жаргал руу гэр бүлээ хөтөлж байгаа хэрэг юм. Үс сайхан бол зүс сайхан гэдэг дээ.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал