"Өөрөө өөртөө тусалж чаддаггүй хүнд бурхан хүртэл тусалдаггүй ээ" гэсэн мэргэн үг байдаг шүү дээ.
Та өөрөө өөртөө найз нь, өөрөө өөртөө зөвлөгч нь байгаарай. Манайхны нэг буруу зүйл нь гэр бүлээ бодохоороо ажлаа мартдаг, ажлаа бодохоороо гэр бүлээ мартдаг, харин ажил, гэр бүлээ бодох үедээ өөрийгөө мартдаг. Энэ маш буруу юм. Амжилттай хүн гэж эдгээр зүйлийг бүгдийг нь зохицуулж чаддаг хүнийг л хэлнэ.
Бурхан гэдэг нь "Сансрын дээд оюун ухаан". Тэр утгаараа оюун ухаант хүн гэдэг бол өөрөө бурханлаг зүйл, байгалийн бүтээл юм.
Бодож, сэтгэж, өөртөө анхаарал тавьж чадахгүй яваад л байвал хөрөнгө мөнгө гэх мэт хэтэрхий материаллаг, бурханлаг бус зүйлд автаж тэр хэмжээгээрээ ажил төрөл нь бүтэхээ больж бие өвчилдөг.
Хүнд хэцүү гай зовлон тохиолдох үед хэн нэгэн хүн, цаашлаад өөрийн ээж хүртэл зовлонгоос нь нимгэлж чадахгүй. Цор ганц туслах зүйл бол ТА ӨӨРӨӨ. Тиймээс сэтгэл санаагаа тайван амгалан байлгаж, илүү гэгээлэг сайхан зүйл рүү тэмүүлэх нь ажилтад хүрэхийн эх.
Баярлалаа.
Шинэ мэдээ