Ажлын хамтрагчаа зөв сонгоорой

Хүн болгонд тэр дундаа үйлчилгээний газар ажиллаж байгаа хүнд өөрийн гэсэн бүлгийн хүмүүсийг татах чадвар байдаг. Энэ нь ашиг орлого өсөхтэй чухал холбоотой юм.

Хүнсний дэлгүүр дээр жишээ аваад тайлбарлая. Жишээлбэл:

  • Байнга гэрээс нь залгаж ярьдаг хүн байдаг. Тэр өмдөндөө шээчихлээ, сав суулга хаана байна. Ломбардад тавьсан эд зүйлсээ сунгаарай гээд л цаг ямагт гэрээс нь асуудал салдаггүй, ажлаа хийнгээ хажуугаар нь гэрийнхээ асуудалтай зууралддаг худалдагчаас болгоомжтой байх хэрэгтэй. Тэд хэзээд таныг хаяад явахад бэлэн ба, ажилдаа зуун хувь өөрийгөө зориулж чадахгүй.
  • Ажил дээрээ болсон болоогүй хүмүүс цуглуулж, байнга гарч орж уулздаг тэгсэн хэр нь юу ч болоогүй юм шиг ажлаа хийгээд явж байдаг хүмүүсээс бас л хол байх хэрэгтэй.
  • Байнга таны хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцож, мөн таны амьдралын хажуугаар өөрийнхөө хувийн амьдралыг хавчуулж яриад зовлон тоочоод байдаг худалдагчаас мөн л болгоомжлоорой.

Ер нь бол гэрийн асуудал, ажил хэргийн асуудлаа ялгаж салгадаг, ажилдаа хувийн зан чанараараа харилцдаггүй, мэдрэмжтэй, хүний ярьж байгаа зүйлийг ойлгодог, аливаа асуудлыг бие даагаад шийдэх чадамжтай тийм худалдагч олж чадсан дэлгүүр байршил хамаарахгүйгээр ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Тиймээс та бүхэн хэнтэй хамтарч ажиллаж байгаагаа сайн ойлгож, ялгаж салгадаг байгаарай.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал