Зочины өрөөний ширээн дээрээ 5 төрлийн амттай зүйл байлгаарай. Энэ нь юу ч байж болно. Самар, чангаанз, самар, үзэм, нандин чавга, чихэр ч байж болно. Гол нь ирэх зочиндоо болон гэр бүлийнхээ гишүүдэд зориулж зочны өрөөндөө тавиарай.
Зочны өрөө бол айл гэрийн бодлогыг тодорхойлж, хаашаа явах, хаана хүрэх, ямар ирээдүй рүү тэмүүлэх гэсэн утгыг илэрхийлсэн хамгийн чухал зүг байдаг. 5 төрлийн амттан байх нь 5 махбодод хүндэтгэл үзүүлж байгаа нэг хэлбэр бөгөөд хий гарах, тэр дундаа асуудал бүдгэрэх, бүтэлгүйтэх, сэтгэл санаа тавгүйтэхээс хамгаалж гэрийн тэнцвэртэй байдлыг хадгалж өгөхөд тустай юм.
Иймээс өөрсдийнхөө үзэмж сонголтоор зочны өрөөндөө гоё тавагтай амттанууд байлгаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ