Хүнтэй суумаар байна...?, Би яагаад ганц бие яваа юм бол...? гэж олон хүн өөрөөсөө асуудаг /эмордог/. Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой байх нь гал махбодтой маш холбоотой. Мөн өөртөө итгэлтэй байх, ашиг орлого санхүүдээ сэтгэл хангалуун байх нь хувь хүний гал махбодтой шууд холбоотой бөгөөд гал махбодыг гэр бүлээсээ, хайртай хүмүүсээсээ нөхөж авдаг юм шүү дээ.
Хүний гал махбодыг нөхдөг хамгийн чухал зүйл бол:
Та өөрийнхөө хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнийг нэрлэнэ үү? Зүгээр л Солонгос бүтээгдэхүүн л хэрэглэдэг шүү дээ
Та илүүдэл жинтэй юу? Зүгээр л тураах цай өдөрт уудаг ногоон савтай шингэн рүүгээ л бүх буруугаа хийчхээд л сууж байна уу?
Та өнөөдөр хэдэн төгрөг олсон бэ? Юу хийж бүтээсэн бэ? Таны хийж байгаа зүйл нь чамтай ярилцаж урам өгч байна уу?
Хэзээ та гайхалтай төлөвлөгөөгөө хэрэгжүүлж урам авсан бэ?
Чамтай хэдэн хүн танилцъя гэж хэлж байна?
Чамайг хэдэн хүн хайрлаж байна?
Хүссэн үедээ хаашаа ч хамаагүй гараад явчихдаг эрх чөлөөг өөртөө өгч байна уу?
Чамд бусдыг татах биеийн чинь ямар хэсгүүд байна? түүнийгээ та хэрхэн хөгжүүлсэн бэ?
Та хэдэн ном уншсан бэ? Та түүнээс юуг ойлгож амьдралдаа авч хэрэгжүүлсэн бэ?
Та хэзээ өөртөө цаг гаргаж өөрийгөө эрхлүүлсэн бэ?
Та хэдэн улсаар аялсан бэ?
Энэ бүхнийг өөрөөсөө асуухад, та яагаад ганц бие яваад байгаа, та яагаад өөртөө цаг зав гаргаж чадахгүй байгаа нь харагдана.
Баярлалаа.
Шинэ мэдээ