Бүсгүй таниас гэр бүлийн бүхий л энерги хамаарна

Гэр бүлийн хүний тань ажлын амжилт, эрүүл мэнд зэрэг зүйлс зөвхөн танаас хамаарна. Та өөрийнхөө үүсгэдэг эрчимт энергийг хэзээ ч сулруулж болохгүй. Сулруулах аваас сөрөг үр дагавар маш их байдаг. Тиймээс эмэгтэй хүний амьдралдаа баримталж хэрэгжүүлж болох төрөлхийн энергийг нь байнга дээшлүүлж байдаг 22 зөвлөгөөг хүргэж байна.

  1. Даашинз өмс Энэ нь эмэгтэй хүний төрөлх энергийг сэргээхэд тусална.
  2. Гар болон хумсаа тогтмол арчилж, цэвэр цэмцгэр байлга. Үзэсгэлэнт гарыг үнсэх сайхаан гэж эрчүүд ярьдаг. Сайхан гар сайхан энерги төвлөрүүлдэг болохоор тэр.
  3. Сайн зохиол унш. Ялангуяа хүний хувь заяаны тухай зохиол унших нь өөрийгөө илүү мэдэрч сурахад туслах болно. Та үнэхээр азтай төгс хүн юм шүүдээ.
  4. Бүжиглэ. Үүнд Араб Латин америк бүжиг хамгийн тохиромжтой. Эмэгтэй хүний энерги, тачаангуй байдлыг улам цогцлоож өгнө.
  5. Дуу аялж заримдаа чангаар дуулж бай.
  6. Дуртай хоолоо амттай хийж сур. Ямар ч хоолыг хэнээс ч дутахааргүй хийдэг бол та үнэхээр гайхамшиг.
  7. Өөрөө жор зохио. Эмэгтэй хүн өөрийн гараар хоол бэлтгэж, хайртай хүмүүсээ дайлах нь энергийн эх үүсвэр юм.
  8. Гол нуур далайн эргээр зугаал. Ус нь эмэгтэй хүнийг ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, хүчирхэг болгодог.
  9. Цэцгийн баглаа худалдаж ав. Цэцэг нь эмэгтэй хүнийг аз жаргалтай болгохоос гадна сөрөг энергийг үргээдэг.
  10. Хувцасны шүүгээгээ цэгцтэй байлга. Хуучин, хэрэггүй хувцас, эд хэрэглэл нь эмэгтэй хүний энергийг сулруулдаг.
  11. Төлөвлөгөө гарга. Ойрын өдрүүдийн ч юм уу сар, жилийнхээ төлөвлөгөөг гаргаарай. Эмх замбараагүй байдал нь эмэгтэй хүнийг сүйтгэдэг. Хэрэв та ингэж хэвшээгүй бол ядаж ойрын цөөн хэдэн хоногийнхоо төлөвлөгөөг боловсруулаарай. Цаашдаа сар, жилээр нь гаргадаг болж болно.
  12. Эрүүл зөв хоолло. Муу зуршлуудаас хол бай. Зөвхөн тамхи, согтууруулах ундаа ч бус залхуурал, хараалын үг хэллэг зэргийг хэрэглэдэг бол татгалзаарай.
  13. Сайн сайхан аж төрж буй хүмүүсийн талаар болон танин мэдэхүйн оюуныг цэнэглэх мэдээлэл бүхий ном сэтгүүл унш. Элдэв хов жив, хар мэдээлэлтэй сэтгүүлээс хол байсан нь дээр.
  14. Номын дэлгүүрээр тогтмол зочил. Орох болгондоо ном худалдан авах албагүй ч шинэ гарсан ном зохиолын хуудсыг эргүүлэн орчин үетэйгээ хөл нийлүүл. Номын дэлгүүрээр зүгээр зугаалах нь хүртэл эмэгтэй хүнийг ихэд тайвшруулж, сайхан энергитэй болгодог.
  15. Явган зугаалгад цаг гарга. Ганцаараа эсвэл найз бүсгүйтэйгээ өдөрт ядаж хагас цаг агаар амьсгалж зүгээр л алх. Эмэгтэй хүн гал голомтоо хамгаалагч хэдий ч байгальтай тогтмол холбоотой байх хэрэгтэй.
  16. Амьтан тэжээх эсвэл цэцэг тарьж болно. Амьдрал илүү сонирхолтой болно.
  17. Дэлгүүр хэс. Заавал худалдан авалт хийх шаардлагагүй. Та дэлгүүрт байгаа элдвийн сайхныг харж, өмсөж үзэн таалагдсан зүйлээ удахгүй авна гэж төсөөлж болно. Үнэхээр л сэтгэлдээ дүрслэн явсан тэр зүйл удалгүй таных болох тийм их энерги эмэгтэйчүүдэд бий.
  18. Найз бүсгүйчүүдээ цуглуулан юу ч хамаагүй хий. Зүгээр дэмий хөгжилдсөн ч болно. Ингэснээр та бүхэн хоорондоо энергиэ солилцоно.
  19. Иогоор хичээллэ. Эмэгтэй хүн дасгал хийдэг байлаа ч энергиэ хуваалцаж чаддаггүй. Харин эмэгтэй хүн төрөлх зохилдлогоороо сайн бүхнээ бусдад түгээх чадвартай.Иогийн дасгал оюун ухааныг тайвшруулж, уян тансаг болгохоос гадна эрч хүчийг бий болгоно.
  20. Буян үйлдэж бай. Их бага хамаагүй ямар ч буян эмэгтэй хүний энергийг цэвэр утгаар нь илэрхийлнэ. Тусч сэтгэл буян үйлдэхээс ялгаагүй. Тусламж хэрэгтэй болон өлссөн хүмүүсийг хооллож бай. Хэрэгтэй үед нь цагийг олно гэдэг шиг өчүүхэн ч атугай зүйлээр бусдыг баярлуулж байгаарай.
  21. Тансаг үнэртэй тос уусгасан сарнайн дэлбээ, тайвшруулах давстай онгоцонд хэвтээрэй. Энэ бол зүгээр нэг амралт бус харин өөрийнхөө биедээ тайвшрал бэлэглэж, өөрөө дүүрэн энерги хүлээн авах арга юм.
  22. Ойр дотныхоо хүмүүсээ зөөлөн дулаан үгсээр энхрийлэн халамжил. Хайртай хүмүүстээ хэр их анхаарал хандуулна төдий чинээ сайн сайхан энергиэр цэнэглэж байна гэсэн үг.

баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал