Зөв энергийн урсгал

Хувь хүн өөрөө хэтэрхий мэдрэмтгий бол аливаа зүйлд амархан өртөх нь элбэг байдаг. Жишээ нь: Монголчууд аливаа хүнтэй маргалдах болон эвгүй сэтгэгдэл төрсөн үедээ давс болон ус цацдаг. Давс ус нь энэ дэлхийн хамгийн сайн ариутгагч гэж үздэг. Бөө болон лам нар давс усаар л ширгэлдэг. Хүүхэд уйлахад давсаар ширгэлдэг тухай бид мэднэ. Мөн хүний баруун ба зүүн мөрөн дээр билгийн гал асаж байдаг. Баруун мөрний гал нь байнга асаж байдаг ба таны эрч хүч, зөв энерги, хайр сэтгэл, эд баялгийг илэрхийлж мөнхийн асдаг. 

Зүүн мөр нь таны эрүүл мэнд, хувь тавилан, үр хүүхэд, ажил үйлстэй холбоотой байдаг. Зүүн мөрний галыг унтрааж болдог. Унтраасан ч эргээд асдаг учир санаа бүү зовоорой. Та эвгүй хүнтэй маргалдсан үедээ шууд зүүн мөрөн дээгүүрээ хойшоо харж гурав нулимах хэрэгтэй. Ингэснээр ямар нэгэн муу зүйлд зүүн мөрний гал бохирдож танд эвгүй зүйл тохиолдохгүй. Хамгийн гол нь итгэл бишрэл.

Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэдэг нь нэг ёсондоо танд дархлаа суулгаж таныг хамгаалдаг сүнсийг нь улам хүчирхэг болгодог гэдгийг мартаж болохгүй.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал