Сэтгэлийг зориулж болох хүн, болохгүй хүн гэж байдаг. Энэ нь энерги тохирох, тохирохгүй хүн гэж байдагтай адилхан юм. Муу, сайн хүн гэж хэлж байгаа юм биш. Зүгээр л та хоёрын энерги тохирдоггүй, нэг нэгнийхээ энергийг дарангуйлдаг төрлийн хүмүүс юм. Жишээ нь: Бид нар архины дэв гэж ярих ч, дэвтэй архи уучлаа гэж ярих ч үнэндээ архины дэв гэдэг бол архины дотор биш тэр архийг хэнтэй хамт ууж байгаагаас л хамаардаг. Та хоёрын энерги тохирдог бол хэчнээн цаг хугацаа өнгөрсөн ч инээлдэж сайхан байсаар байгаад дуусдаг. Харин зарим хүнтэй байхаар хэрэлдэж муудалцаж, бусад хүмүүстэй маргалдаж ямар нэгэн асуудалд орж хэн хэн нь эвгүй байдалд ордог. Энэ бол ерөөсөө миний хэлээд байгаа энерги тохирохгүй байгаа юм.
Дотор муухай оргих, таагүй сэтгэл төрөх, хажууд нь баймааргүй санагдах, ярих яриа нь уйтгартай, зүрх сэтгэлд нь сонсогдохгүй байх, тэр хүнтэй байгаа хэр нь өөр зүйл бодох, дараагийн зүйлдээ анхаарлаа хандуулах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тийм болохоор хүн насан туршдаа л ер нь өөртөө тохирох энергитэй хүмүүсийг хайсаар л байдаг.
Тэр нь нь ээж, аав, нөхөр, эхнэр, найзын дүрээр ирдэг юм. Иймд хүн хүнийг сайхан болгочих юмсан, сэтгэлээ зориулчих юмсан, нэг сайхан үгийг олоод хэлчих юмсан гэдэг бодол толгойд нь орж ирэх үедээ зүгээр л эхлээд энэ хүн миний хэлсэн зүйлийг хүлээж авч чадах уу, намайг сонсох боломжтой байна уу? Би энэ зүйлийг хэлж сэтгэлээ зориулж болох уу? Миний сэтгэлийн хариуд сэтгэлээ харуулах болов уу гэдгийг маш сайн бодож байгаарай. Тэрнээс тааралдсан хүн бүртээ сэтгэлээ дэлгээд, дэвсээд яваад байж болохгүй. Уулын модод урттай богинотой.
Баярлалаа.
Шинэ мэдээ