Гэрийн хоймор гэдэг нь хаалганаас хамгийн хол диагнол хэсгийг хоймор гэж нэрлэдэг. Харин энэ хамгийн хүндтэй хэсгийн энергийн урсгалыг хамгаалж, хөдөлгөөнд оруулж, өөрчилж, сайжруулж байдаг зүйл нь айл гэрийн ноён нуруу.
Өөрөөр хэлбэл айл гэрийг авч яваа хүний бусадтай харилцах харилцаа, хандлага, хүндлэл, хийж буй ажил төрөл бүх зүйл нь өөрт нь болон бусдад үнэ цэнтэй, бусдад тусалдаг, бусдын хайрлаж өрөвддөг, бусдыг баярлуулж чаддаг, өөрийгөө баярлуулж чаддаг, бусдын болон өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал халамж тавьж чаддаг эсэхээс хамаарч айл гэрийн ноён нуруу сайжирч байдаг гэдгийг битгий мартаарай. Тиймээс үг, үйлдэл, бодол гуравтаа үргэлж анхаарч шинэчлэл хийж байх ёстой. Сайн сайхныг мөрөөдөж, муу муухайн тухай эргэцүүлж бодож, хэрхэн гэтэлгэх тухайд суралцаж байгаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ