Хүнд хоёр төрлийн гар бий. Баруун гар бол дайн тулаан, улааны үйл, муу сайн гэх мэт бүх зүйлд хүрч болох буюу сэвтдэггүй гар юм. Харин зүүн гарыг ариун гар гэх бөгөөд, хүний буян хишгийн гар ч гэж үздэг. Тийм болохоор Монголчууд буруу гараараа битгий өг буюу, өөрийнхөө буян хишгийг гамнах үүднээс солгой гараараа ямар нэгэн зүйл хийж хүнд өгдөггүй байна.
Зүүн гараараа номын хуудас эргүүлэх, хөгжим дарах, магнайгаа илэх гэх мэт сайн зүйлсийг хийж өөрийнхөө буян хишгийг арвижуулна гэсэн утгатай юм. Харин солгой гартай хүмүүсийн эсрэгээрээ баруун нь буян хишиг, зүүн нь бүхнийг бүтээгч гар юм. Дэлгүүрт үйлчлүүлээд гарахдаа хүртэл хүнд буруу гараараа мөнгө барьж битгий өгөөрэй гэсэн утгатай. Ер нь зөв гар нь бүхнийг бүтээгч, буруу гар нь буяныг бүтээгч гар гэж ойлгоорой.
Баярлалаа.
Шинэ мэдээ