Аливаа зүйл хөгжиж байж бүхий л цаг хугацаанд орших боломжтой. Тэгэхээр нэг талаасаа хөгжил гэдэг бол хувьсан өөрчлөлтийн тухай ойлголт. Иймээс өнгөрсөн цагийн хөгжил, өнөө цагт хэрхэн анхаарах ёстойг та бүхэнд тайлбарлаж өгөхийг хүсэж байна. Яагаад угаасан хувцсыг гадаа хонуулдаггүй вэ? Хувцас бол хүний энергийг хамгаалж, тогтоон барьдаг зүйл хэмээн үздэг. Гэвч өдрийн таагүй энерги шөнө бүрэн цэвэрлэгдэж, өглөө нар мандахад энэ бүхэн цоо шинэ болж маргаашдаа бэлэн болдог. Ийм учраас шөнө дөлөөр дэлхийн бүхий л амьтай зүйлс өөрийнхөө таагүй энергиэс салж, цэвэрлэгддэг байх нь. Энэ үед гадаа хувцас, тэр дундаа шинэ биш, эзэнтэй хувцас хонуулах үед хувцас цэвэр сайн энергиэр цэнэглэгдэж чадахгүй тул тухайн хувцсыг өмссөн хүн бага зэрэг азгүйдэх, ядрах, сульдах, хийморь сүлдгүй байх гэсэн шинж тэмдэг илэрдэг. Эртнээс үүнийг ажигласан Монголчууд шөнө орой хувцсаа бүү гадаа хонуул, хэрэв хонуулсан бол үргэлж өдрийн наранд үзүүлж байж гэртээ оруулж өмс хэмээн хойч үедээ сургадаг байж.
Шинэ мэдээ