Гэр бүлийн амжилт нь үр удмаа үлдээх асуудалтай үргэлж хамт байдаг. Зарим хүмүүс үр хүүхэдгүй амьдралыг гэр бүлийн аз жаргалгүй гэж ярьцгаадаг.
Фэнг шүйд үр хүүхэд дуудах олон арга бий. Тэдгээрийн нэг аргыг та бүхэнтэй хуваалцъя.
Дорно дахинд хамгийн нэрд гарсан шалгарсан арга бол:
Улаан дэнлүү юм. Эсвэл улаан бүрхүүлтэй гэрэл ч гэж болно. Дэнлүү нь унтлагын өрөөний энергийг ихэсгэж гэр бүлд асар их баяр баясгаланг авчирдаг.
Дэнлүүний улаан бүрхүүл дээрээ үр хүүхэд болон гэр бүлийн аз жаргалын талаар сайн сайхан үг бичээрэй. Дэнлүүгээ орныхоо толгойн хоёр талд тавина. Дэнлүү хосоороо байх хэрэгтэй ба зэрэг унтрааж, зэрэг асааж байгаарай.
Энэ нь хосуудын аз жаргал удаан үргэлжилнэ гэсэн бэлэг тэмдэг болдог.
Баярлалаа.
Шинэ мэдээ