Зурхайн ухаан гэдэг бол өөрөө маш том зүйл. Зурхай зурахын тулд хоёр зүйлийг их сайн ойлгосон байх ёстой.
- 1. Одон орон судлалын талаар их мэдлэгтэй байх хэрэгтэй. Гариг эрхсийн байрлалыг мэддэг сонирхдог судалдаг. Өөрийн гэсэн судалгааны арга барилтай байхыг шаарддаг.
- 2. Зурхай зурж байгаа хүн насаараа тангараг тавьдаг. Хэрэв би худлаа зурхай зурах юм бол миний наснаас хасагдаж, миний нас ахар болоорой гэж тангараг тавьж байгаад зурдаг.
Иймээс зурхайч хүн алдах эрхгүй байдаг юм. Тийм болохоор зурхайч хүн нь их мундаг мэдлэг боловсролтой байхыг шаардаж байдаг. Монголд сайн зурхайч гарын 5 хуруунд багтах их цөөхөн байдаг. Хүмүүс жаахан мэргэн, ямар нэгэн зүйлийн оноод хэлчихээр мэргэн хүн байна, зурхайч, муухан ламаас дээр гэх мэт үгсийг их ашиглаж байгаа харагддаг. Зурхайчийн нас ахар болдог шиг мэдэхгүй чадахгүй хүн дээр очиж өөрийгөө үзүүлж харуулж, хувь тавилангаа өөрчилж явах нь үзүүлж байгаа хүнийхээ ч насыг ахар болгодог гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Зурхай худлаа зурж байгаа хүний, зурхайгаа худлаа зуруулж байгаа хүний гээд аль алиных нь нас ахар болдог их сонин хэр нь хүчтэй зүйл. Хүмүүс мөнгөгүй болох тусмаа мэддэг чаддаг, аргалдаг хүмүүс дээр очиж засал ном хийлгэдэг. Тэгээд хүмүүсээр засал хийлгээд байгаа хэр нь яагаад улам амьдрал нь муудаад байдаг юм бэ? Энэ асуултын хариулт нь эх энгийн. Зүгээр л луйварчин дээр очдог. Эргээд луйварчинд хүмүүст найдаад өөрийнхөө цаг хугацаа боломжыг үгүй хийдэг юм.
-
Хэлж ярьж байгаа үгнийхээ утгыг маш сайн ойлгож байх.
-
Бусдад өөрийнхөө амьдралыг битгий даатгаарай.
-
Бусдын сайн гэсэн болгон руу шуурах хэрэггүй.
Эрдэм мэдлэг, чадвартай хүмүүс зөндөө бий. Тэд хэзээ ч хүн хүлээж авч уулздаггүй. Мөн ядуу тарчиг, хэцүү газар аж төрдөггүй. Биеэ номын хүчээр засаж, өөрийнхөө болон гэр бүлийнхээ хэрэгцээг мөн сурсан боловсролынхоо хүчээр засаад, элбэг дэлбэг хангалуун байж, уншиж судалсан номоо бусадтай хуваалцдаг. Иймээс ухаантай байж хаана юу хэлж ярьж байгаагаа, хэнд үзүүлж байгаагаа сайн ойлгож байх хэрэгтэй. Ном уншуулж цагаан сараар засал хийлгэнэ гэдэг нь тухайн жилдээ төвд хэлээр гэртээ магтаал ерөөл айлдуулж, явах замаа ерөөл айлдуулж байгаа хэрэг юм. Муу зүйл битгий тохиолдоосой гэсэндээ Тангад хэлээр магтаал айлдаж, явдлыг нь тохируулж байгаа юм. Энэ бол сайн зүйл.
Баярлалаа.
Шинэ мэдээ