Өөрийнхөө орчинд байгаа зүйлсээ зөв хуваах хэрэгтэй. Удах тусам, их байх тусам хэрэгтэй зүйл, хурдан хэрэглэж дуусгах шинэ байх тусмаа хэрэгтэй зүйл гэж хуваагаарай. Жишээ нь: Мах бол үргэлж шинээр нь хэрэглэж байх ёстой. Иймээс бага багаар нь шинээр нь худалдаж авч байж ходоод зөв боловсруулах, зөв уураг болж задрахад тустай. Харин будаа, давс, угаалгын шингэн гэх мэт зүйлс үргэлж хэрэглэгдэж байдаг учраас их хэмжээгээр авч нөөцөлж байх нь зөв.
Энэ нь өөрөө гэрт зөв хуримтлалын энергийг үүсгэж байгаа юм. Давс дүүрэн байхаар яагаад хүмүүс мөнгөөр тасардаггүй вэ? Өөртөө тохирсон сайн шампуниар элбэг байхаар яагаад хүмүүс толгой өвтгөсөн буруу муухай шийдвэрээс болж өөрөө болон гэр бүлээрээ хохирох тэр энергиэс хамгаалдаг. Шинээр нь хэрэглэх зүйлээ шинээр нь, их хэмжээгээр хуримтлуулж хэрэглэх зүйлсээ ихээр нь авч байгаарай. Шинэ жимсний дарсыг бол шууд хурдан ууж хэрэглэх, ховор газар ургасан, бороо, ган гачгаас хамаарч зөв ургасан усан үзэмтэй, зөв газраа хадгалсан дарсыг харин их хэмжээгээр цуглуулж уухгүй байх ч гэх юм мэт.
Баярлалаа.
Шинэ мэдээ