Өөрчлөлтийг хүлээх биш, дасан зохиц

2026–2027 онд хүчний тэнцвэр болон таны бодож, санаж буй зүйлс ихээхэн өөрчлөгдөнө.

Өмнө нь хуримтлуулсан туршлагадаа хэт найдаж, “одоо ингэх ёстой”, “ингэж шийднэ”, “ийм байсан, ийм байна” гэсэн хандлагаар аливаа зүйлийг бүү шийдээрэй.

Гайхаж, хүлээж суухын оронд болж өнгөрсөн зүйлсийг хүлээн зөвшөөрч, ирж буй нөхцөл байдалд өөрийгөө тохируулан, өөрийн нөөц бололцоог зөв хуваарилж, анхаарч ажиллах нь зүйтэй.

Авч буй цалин, олж буй орлого заавал тодорхой хэмжээнд хүрсэн байх ёстой гэсэн зүйл байхгүй. Тиймээс гайхаж, хүлээж, сэтгэлээр уналгүйгээр ирж буй нөхцөл бүрийг зөв зохицуулж, ард нь гарахын тулд бага зэрэг хөрвөх чадвартай, уян хатан байх нь чухал.

Бүү залхуур, бүү шалтаг гаргаж, аливаа зүйлийг хойшлуулаарай. Ийм байдлаар хүмүүс маш их цаг хугацааг алдаж байна.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал