Санхүүгийн урсгалд саад болдог зүйлс

Мөнгө олохын тулд хүн бүр хичээдэг. Харин олсон мөнгөө хадгалах, санхүүгийн урсгалаа зөв удирдахад хүмүүс гэртээ анзааралгүйгээр олон жижиг алдаа гаргадаг. Хэн нэгэнд мөнгө зээлээд алдах ч юм уу, эсвэл төлөвлөөгүй эрсдэлтэй тулгарах үед мөнгө тогтохгүй байна эсвэл санхүүгийн эрсдэл үүсэж байна гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс том, жижиг зүйлийг хэт их ялгаж харьцдаг гэсэн үг л дээ.

Фэнг Шүйд эд баялаг гэдэг нь зөвхөн мөнгө орж ирэхийг хэлдэггүй. Орлого хэр тогтвортой байна, хэрэггүй зарлага хэр их гарч байна, мөнгө олох боломжоо хүн өөрөө хязгаарлаж байна уу гэдгийг хамтад нь авч үздэг. Тэгвэл санхүүгийн урсгалд саад болдог хамгийн түгээмэл алдаануудын нэг нь эвдэрсэн зүйлээ удаан хугацаагаар засахгүй орхих явдал юм.

Асдаггүй гэрэл, эвдэрсэн цоож, дусалдаг крант, хаагддаггүй шүүгээ, ажиллахаа больсон цахилгаан хэрэгсэл гээд “дараа засна” хэмээн хэдэн сар, жилээр байлгадаг зүйл айл бүрд шахуу бий. Ялангуяа ус байнга дусдаг крант, гоождог суултуур зэрэгт анхаарах нь чухал. Фэнг Шүйн уламжлалт ойлголтоор усны хяналтгүй алдагдлыг хөрөнгө мөнгө тогтвортой байхгүй байдалтай зүйрлэдэг.

Та ус, цахилгаанаа дэмий үрж байна уу?

Та олон сар хойшлуулсан засвараа хийх цаг болсон уу?

Бүх ажлыг нэг өдөр хийх шаардлагагүй. Ажлаа төлөвлөж, гүйцэтгэлийг нь ажиглах хэрэгтэй.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал