Хүзүү нь хүний сэтгэл санаа, дотоод гоо сайхан, амьдралынх нь замнал, туулж өнгөрүүлж байгаа бүх зүйлийг нь засаж өөрчилж, өөрийнхөөрөө байхад тусалдаг хамгийн чухал хэсэг юм. Хүзүүгээ хэр зэрэг арчилж, хэрхэн хандаж байгаагаас нь хамаарч таны амьдралдаа хандаж байгаа хандлага, бүх зүйлүүд нь өөрчлөгдөх боломжтой.
Фэнг Шүйд хүзүүг гал махбод гэж үздэг. Хүнийг өөртөө татах, үйлчлүүлэгчээ дуудах, ажиллаж байгаа ажлаасаа шалтгаалж өөрийнхөө ашиг орлогыг нэмэгдүүлэх, өөртөө итгэлтэй байх зан чанар гээд энэ болгон маань гал махбодтой холбоотой.
Тийм болохоор галыг тэтгэгч буюу модон махбодоор хүзүүгээ тэтгэж байх нь таны дээрх асуудлуудад өөрчлөлт гарч эхэлнэ. Тиймээс хүзүүгээ модон махбодоор тэтгэж өгөөрэй. Жишээлбэл: Ургамалын гаралтай тос хүзүүндээ түрхэх, ургамлын гаралтай саван хэрэглэх гэх мэт. Мөн аливаа зүйлд суралцаж эрдэм мэдлэгийн хүрээгээ тэлэх, шинэ найзтай болох нь модон махбодыг нэмэгдүүлдэг. Ямарваа нэгэн зүйл бичиж байхад, хичээлээ хийж байхад, ажилдаа улайрч байхад хүзүү хөшиж өвддөг вэ? Яагаад хэн нэгэнтэй тааламжтай яриа өрнүүлж байхад хүзүүгээ дугаргамаар санагддаг вэ? Энэ үед та өөртөө модон махбодыг авч байдаг байна.
Баярлалаа.
Шинэ мэдээ