Өрөөний агаар сэлгэлт сайн байх нь

Бүгчим агаартай зочны өрөөтэй айлд үргэлж санхүүгийн дарамт учирдаг. Өрөөний агаар сэлгэлт, тэр дундаа зочны өрөөний агаар сэлгэлт сайн байх нь үргэлж танай гэр бүл Фэнг Шүйн харилцааны төмөр махбод болон шороон махбодын энергийн урсгалыг дууддаг.
 
Жишээ: Олон жил ганц бие явсан нэг хүний гэрт нь зөвлөгөө өгч байхад яг муурч унах гэж байсан. Хөшгөө таг хаагаад, цонхоо ерөөсөө онгойлгодоггүй. Санхүү, ажил төрөл нь сайн хэр нь ганц бие яваад байдаг. Агаар сэлгэх тухай маш сайн ярилцаж, өдрийн аль цагуудад нь цонхоо онгойлгож агаар цэвэрхэн байх үед сэлгэж байх тухай ярилцаж, гэрийнх нь төмөр махбодын харилцааны энерги сэргэх тухай ярилцсаны дараа сайхан гэр бүлтэй болсон байдаг. Харахад жижигхэн зүйл хэр нь их чухал зүйл шүү. Хэл аманд өртөөд, хүмүүс төвөг болоод байвал том өрөөндөө агаар сайн оруулж агаарыг нь чийгшүүлж, нарны гэрэл сайн тусгаж байгаарай гэж хэлмээр байна.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал