Дуусаагүй ажлаа бүү үлдээ

Ажлын байран дээр “дараа хийе” гэж орхисон жижиг ажлуудыг хуримтлуулж болохгүй.

Ер нь манайхан зарим зүйлийг их хойшлуулдаг. Хүнд буцааж залгах ёстой ч залгаагүй, үнийн санал явуулна гэж хэлчихээд явуулаагүй, захиалгын хариу өгөөгүй, нэхэмжлэхээ гаргаагүй, ирсэн бараагаа бүртгээгүй зэрэг жижигхэн мэт боловч дуусаагүй ажил олон байдаг.

Сонирхолтой нь, том ажлаас илүү ийм жижиг ажлууд бөөгнөрөхөөр ажил урагшлахгүй байгаа мэт мэдрэмж төрүүлдэг.

Фэнг Шүйд эхлүүлсэн ажлыг төгсгөлд нь хүргэхийг чухалчилдаг. Нэгэнт эхлүүлсэн ажил дундаа гацах нь дараагийн боломжийг хязгаарладаг гэж үздэг.

Тиймээс долоо хоногт нэг удаа “дуусгаагүй жижиг ажлууд”-аа шалгаж хэвшээрэй.

Ялангуяа мөнгө авах, мөнгө төлөх, үйлчлүүлэгчдэд хариу өгөх, амласан зүйлээ хүргэхтэй холбоотой ажлуудыг удаан хугацаагаар бүү хойшлуул.

Заримдаа ажлыг урагшлуулахын тулд шинэ зүйл эхлүүлэх шаардлагагүй байдаг. Харин аль хэдийн эхлүүлсэн ажлуудаа бүрэн дуусгахад л дараагийн ажил өөрөө урагшилж эхэлдэг.

Ажлын байран дээр эхлүүлсэн зүйлээсээ илүү дуусгасан зүйлтэй байхыг зорь.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал