Урам зориг бол ямар ч төрлийн бизнесийн амин сүнс. Тэр тусмаа та хийж бүтээж байгаа зүйлээсээ урам зориг авч байна уу? Таны ажил чамтай ярилцаж байна уу? Та ажлаа мэдэрч ойлгож чадаж байна уу гэдэг хамгийн чухал. Та амьдрал дээр юу ч хийж бүтээж, ажиллаж байж болно. Та арчиж байгаа шалныхаа утга учрыг ойлгож, хэрхэн бүтээмжтээ нэмэгдүүлэх үү? Өөр ямар боломж байгааг олж харах хэрэгтэй. Ямар ч ажил нь Фэнг Шүйд шороон махбодтой байдаг бөгөөд шороо буюу хөдөлгөөнийг илэрхийлдэг.
Иймээс нэг суурин дээрээ байгаад байх биш шилжилт хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Жишээ нь: Нэг цэвэрлэгч эелдэг харилцаатай, бусдын асуудалд оролцдоггүй, бүх зүйлийг сэтгэлээсээ хийдэг. Хажуу зэргэлдээх жижиг, том ажлын байрнууд түүнд санал тавьж, ажлынхаа хажуугаар манайхыг цэвэрлэх боломжтой юу, амралтын өдрүүдээр барилгын дараах цэвэрлэгээ, бусад гэр цэвэрлэх үйлчилгээ гээд явж өгнө. Сэргэлэн, ажил амралтаа сайн зохицуулж чаддаг, юу хийхээ мэддэг, ажлыг ялархаж хийдэггүй, шал учраас нэгэнт халтартаж муухай болох нь ойлгомжтой гэж хүлээж авч хийдэг ухамсартай хүнийг хувь заяа шагнадаг. Үүнийг хөдөлгөөн гэж нэрлээд байгаа юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ