Хичээн гэр бүлтэй болсон ч гэсэн тодорхой эрүүл мэндийн шалтгааны улмаас, эсвэл хүүхэд олохгүй байгаа хүмүүст энэ зөвлөгөөг хүргэж байна. Мөн хүүхэдтэй болж амжаагүй байгаа хүмүүс зөвлөгөөг уншиж хэрэгжүүлснээр ирээдүйн аз өндөртэй хүүхэдтэй болох боломжтой юм.
1. Хамгийн түрүүнд үр хүүхэд буюу, гэр бүлийнхээ баруун зүгийг идэвхжүүлнэ. Баруун зүг нь өөрөө Фэнг Шүйгээр төмөр махбодтой зүг юм. Тиймээс баруун зүгтээ муурын дүрс юм уу зураг байрлуулаарай. Энэ нь үр хүүхдийн заяаг маш сайн хамгаалж үр хүүхэдтэй болоход нь тусалдаг. Нэхмэлийн утсаар тоглож байгаа муурын зураг маш сайн. Үр хүүхэдтэй хүмүүс ч гэсэн ийм зураг тавьж болно.
2. Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн нэг нэг ширхэг живхийг хувцасны шүүгээндээ хадгалаарай.
3. Эрэгтэй хүүхдийн баруун талын, эмэгтэй хүүхдийн зүүн талын өрөөсөн шинэ оймс шүүгээндээ хадгалаарай. Ирээдүйд хүүхэдтэй болсныхоо дараа өрөөсөн нуусан оймсоо гарган ирж домоо бүтэн болгоно.
Баярлалаа.
Шинэ мэдээ