Юм оёж байхдаа өндөр уулын тухай, эсвэл урсаж байгаа голын тухай бодож сэтгэлээ чагнаж байгаарай. Оёж, бүтээж буй зүйлийг нь хэрэглэж байгаа хүн уул мэт амгалан, ус мэт мөнх үргэлжлээрэй гэсэн утгатай юм. Ер нь энэ оёдлоор дагнаж ажилладаг хүмүүс ажлынхаа байрны баруун талд нь гоё цэлмэг тэнгэртэй уулын зураг, харин зүүн талдаа уулын тунгалаг горхины зураг байрлуулаарай.
Таны сэтгэлээ шингээж бүтээсэн зүйл нь захиалагчид нөлөөлж, амнаас ам, гараас гарт таны сурталчилгаа тарахад тустай юм. Юм оёх нь нэгэн төрлийн үйл хийж байгаа бөгөөд, үйл гэдэг нь ямар нэгэн буруу зүйлийг зөв болгон засах, өөрчлөх гэсэн утгатай эртний үг юм. Ямар нэгэн зүйл зогсонги байдалд орсон, сүүлийн үед та юу ч хийхгүй гайхаад, юу хийхээ мэдэхгүй байгаа бол, өөрчлөн шинэчлэлт хэрэгтэй гэсэн үедээ ямар нэгэн зүйл оёорой гэж хэлмээр байна.
Баярлалаа.
Шинэ мэдээ