Монгол гэрийн хаалга яагаад намхан байдаг вэ? Монголчууд эртнээс хувийн өмчийг, айл гэрийг ихэд хүндэтгэдэг байсан. Тэр гэрт ноён, харц ард хэн ч амьдарч байж болох бөгөөд орж ирсэн хүн бүр бөхийж айл гэрт хүндэтгэл үзүүлэх ёстой гэсэн ёс юм. Гэрийн эзэнд хүндэтгэл үзүүлэх, гал голомт өрхийг дээдэлж буйг бэлгэдсэн бэлгэдэлтэй юм. Орчин цагт бол айлд зочлох, очихдоо айл гэрийг хүндэтгэж зочилвол айл гэртээ буян хишиг аз жаргал дагуулж ирэхээс гадна өөрөө ч гэсэн өөртөө дутуу байгаа сайхан энергийг нөхөж авна гэсэн утгатай. Иймээс найзындаа, аав ээжийндээ, ах эгч дээрээ очихдоо гэрт нь хүндэтгэлтэй хандаж аль алинд сайхан зүйл дагуулж бай. Болж бүтэхгүй, таагүй хүнийг гэртээ бүү урь.
Шинэ мэдээ