Хол замд гарахын өмнө эхлээд заавал хар цай, байхуу цай, хар кофе уугаарай. Энэ нь хүний амьдралд сайн муу зүйл болдог гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.
Харин дараа нь чихэр, сүү цагаан зүйл амсаад гэрээсээ гарах нь хэзээд муу муухай зүйлд ялагдаж, хэчнээн хэцүү байсан ч гэсэн сайн болж хувирдаг гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тиймээс цагаан л бол юу ч амсаж болно.
Аялж, зугаалж явахдаа очсон газраа хэзээ ч гоочилж, муулж болохгүй. Сэтгэлд нь нийцээгүй онцгүй байж болно. Үүнийгээ дотроо л бодох хэрэгтэй.
Лус савдаг байгаль дэлхийгээ доромжилж байна гэж үзэх бөгөөд, замд саад учрах, гэнэтийн аз дутах гэх мэт үйл явдал болж магадгүй.
Байнга хүндэтгэж, биширч, сайхан талыг нь олж харах гэж хичээгээрэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ