Нойрондоо муу байгаад байвал таны гараас хэзээ ч амжилттай ажил гарахгүй, тархи хэтэрхий ажиллаж, таны анхаарал төвлөрөхгүй улмаар бусад зүйлд ч сөргөөр нөлөөлнө. Мэдээж мэргэжлийн мэдрэлийн эмч болон, тусдаа нээгдсэн нойрны эмнэлгээс зөвлөгөө авах ёстой. Харин Фэнг Шүй талаасаа орой унтахын өмнө нүдэн дээрээ бүлээн алчуураар бүлээн жин тавиарай. Боломжтой бол цагаан өнгийн алчуураар. Нүд нь өөрөө гал махбодтой байдаг тул анхаарлаа төвлөрүүлэх, тархи ажиллахад бас их нөлөөлдөг эрхтэн. Унтахынхаа өмнө цагаан алчуураар жин тавьж, хүчтэй гал махбодын нөлөөг сааруулдаг. Цагаан алчуур нь өөрөө төмөр махбодтой тул гал махбодын эрчимт нөлөөлнө.
Шинэ мэдээ