Хүүхдийн хайрын холбоо

Хүүхдийн хайрын холбоо гэж нандин холбоо бий. Уг холбоо нь хүүхдийг 13 нас хүртэл үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл хүүхэд, аав ээж нарын хоорондын хайрын холбоонь 13нас хүртэл нь үргэлжилдэг гэсэн үг л дээ. Хайрын холбоо гэдэг нь таны үйлдлийг дотоод ухамсартаа хүүхэд суулгах үе гэж ойлгож болно. Жишээ нь та амттай хоол хийдэг бол хүүхэд тань амттай хоол хийх магадлал нэмэгдэнэ. Аав ээж нь өр зээл,гэр бүлийн асуудалд хандаж буй хандлага,ажил хэргээ явуулж буй байдал бусад хүмүүстэй хэрхэн харилцаж байна, нэр хүнд нь хамаатан садан, найз нөхдийнхөө дунд ямар байна гэх мэт ерөөсөө л таны гаргаж байгаа ааш авир, асуудалд хандаж байгаа бүхнийг энэ нас хүртлээ хүүхэд дотоод ухамсартаа суулгаж түүнээс хойш өөрсдөө дотоод ухамсартаа ойлгож илүү амьдралд хөлөө олохоор явдаг гэсэн үг л дээ. Иймд хүүхдээ битгий хүмүүжүүл. Зүгээр л өөрсдийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй. Аяндаа бүх зүйл сайхан болно. Нэг тийм хайр гэрэлтсэн, та өөрөө л сайхан байх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал