Санхүүгийн урсгалыг тэтгэгч усан махбодыг нэмэгдүүл

Аливаа зүйлийн үнэ цэнийг ойлгохын тулд Эх нь юу вэ? Тэтгэгч нь юу вэ? гэдгийг ойлгох хэрэгтэй болдог. Бид нар бүгдээрээ байгаль дэлхийн бүтээгдэхүүн болохоор байгальтайгаа зохицож амьдарна.

Жишээ нь: Мөнгө санхүү бол Фэнг Шүйгээр модон махбодтой. Тиймээс тэтгэгч нь усан махбод. Иймд усны урсгалыг хянаж өөрсдийнхөө санхүүгийн урсгалыг хянана гэсэн үг юм. Усыг хэрхэн зөв хянах вэ? гэж үү? Гэртээ усны зөв урсгал үүсгэх замаар санхүүгийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх зөвлөгөөнүүдийг таньд хүргэе:

  1. Зүүн өмнө зүгт гоё цэлмэг тэнгэртэй зугуухан урсаж байгаа горхи, сайхан голын зураг өгөөрэй. Хүрхрээний зураг байсан ч болно. Эсвэл цэвэр тунгалаг, болор шилэн саванд ус хийж зүүн өмнө зүгтээ байрлуулна.

  2. Маш чанарлаг сайн чанарын амь бөхтэй, гэрэл сүүдэр, ус голдоггүй ургамал тарих хэрэгтэй. Мөнх ургамал, арцны төрлийн ургамал эсвэл шүүслэг ургамлууд зохимжтой байдаг.

  3. Чухал ажил эхлэхийн өмнө гэрийнхээ зүүн өмнө зүгт байрлах булан руу нь долоон дусал ус дусаагаад гараарай.

Үр дүн нь гайхалтай байх болно.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал