Машины сахиус толины өмнө унжих ёстойг хэн ч батлаагүй

1. Машин унахад хамгийн эхэнд анхаарах зүйл бол өнгө.

Тухайн хүний мэнгэ, махбодоос хамаарч ямар өнгийн машин өөрт нь хамгийн ээлтэйг судалж үздэг. Тиймдээ ч дээр үеийн манай өвөг дээдэс мориныхоо зүсийг өөрийнхөө мэнгэний өнгөтэй тааруулж сонгодог байсан нь ийм учиртай. Хүн хүний машины өнгө өөр өөр байдаг юм шүү. 

2. Машин бол маш цэвэрхэн байх ёстой.

Торгуулийн хуудас, элдэв дэлгүүрээр үйлчлүүлсэн талон хөглөрсөн байх нь таныг байнга санхүүгийн асуудлуудтай учруулж байдаг. Арын тээш, жолоочийн хоёр талын хаалганы халаас гээд л... Бүх зүйлээ цэвэрлэж машинаа аль болох цэвэрхэн сайхан унах нь таны ажил үргэлж бүтэхийн эхлэл юм шүү. Хүмүүсийн ажил нь бүтэлгүйтэх тусам машинаа хайрлаж угаахаа больж, ажлаа амжуулах гэж яардаг. Энэ нь хамгийн буруу. Цэвэр цэмцгэр машин үргэлж амжилтыг дагуулж, тэр зүгт хөтөлдөг.

3. Машинд өөрийн гэсэн хамгаалалт зайлшгүй байх хэрэгтэй.

Хамгийн гол нь хэн ч толины өмнө унжиж байх ёстой гэдгийг батлаагүй. Тиймээс шашны ч бай бусад төрлийн хамгаалагч зэмсгийг машин дотор байлгахад л болно.

4. Моринд 4 өөр тах хийж болдоггүй цээртэй гэдэгтэй адил машиндаа ч гэсэн 4 өөр дугуй хийж болохгүй.

Өөрийнхөө санхүүгийн боломждоо тааруулж нэг үйлдвэрийн, нэг төрлийн дугуй хийх нь хамгийн чухал зүйл шүү. 

5. Дутуу зүйлтэй байх нь мөн л ажил төрөлд саад учруулдаг.

Хийж буй ажлууд нь эцэстээ сүйрэлд хүргэж мэднэ. Хагас дутуу асдаг гэрэл, нэг нь яйжганаж дуугардаг амортизатор, нэг тал нь буудаггүй цонхны шил гэх мэт. Бүх эвдэрхий зүйлсээ цэгцлэн янзалж, дутуу машинтай битгий яваарай гэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал