FOMA МЭДЭЭ

Энергийн урсгал гэж юу вэ?

2024-09-02

Энергийн урсгал гэхээр ганцхан гэрийнхээ болон ажлынхаа хаалга цонхоор төсөөлөөд байж болохгүй. Энергийн урсгал бол хаа сайгүй байгаа. Ганцхан таны зөв дадал, түүнд хандах хандлагаас нь хамаарч урсгал бүхэн өөрчлөгдөж байдаг. Ямар нэгэн зүйл аягалж уухдаа нар зөв эргүүлэх, сэтгэлдээ ажил төрөл, өнөөдөр хийх зүйлээ эргэцүүлж бодохдоо эхнээс нь зөв дараалалтай сэтгэж тооцоолж бодох.
 
Хэтэрхий их сайхан сэтгэл гаргаж, эсвэл хэтэрхий их муухайгаар хардаж бодохын оронд аливаа зүйлд бодит дүн шинжилгээ өгөх, хувцас өмсөхдөө дээрээс нь доошоо өмсөх, тайлахдаа доороосоо дээшээ тайлах, нэг мөрний цүнхээ эмэгтэй нь зүүн талдаа, эрэгтэй нь баруун талдаа үүрч барьж явах гэх мэт энэ бүх дадал нь танд зөв энергийн урсгалыг тэр тусмаа санхүүгийн таатай урсгалыг үүсгэж байдаг. Бүх зүйлийг эергээр бодоод эцэстээ сэтгэл санааны хямралд ороод байгаагаа, бүх зүйлийг муугаар бодож сэтгэл ханамж аз жаргалгүй болоод байгаагаа бодоод үзээрэй. Сайн муу гэхээсээ илүүтэйгээр хэд хэдэн боломжит хувилбарын тухай л бод. 
 
Баярлалаа.

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал