Фэг шүйн гэрт байх 9 чухал зүйл:
1. Элдсэн сур. Гэрийн эзний гарын үнэр хөлс шингэсэн байвал маш сайн.
2. Гоёмсог, сэтгэлд нийцсэн, үнэтэй сайн чанарын архи хадгалах. Дарс, Виски байж болно.
3. Зөгийн балыг ямар ч үед гэртээ байлгаж байгаарай.
4. Дэвүүр. Дэвүүр нь айл гэрийг хэл амнаас хамгаалах зэмсэг болж өгдөг.
5. Хадаг. Одоо ёслол хүндэтгэлийн хадаг. Зарим хүмүүс буяны ажилд зориулсан хээтэй хадгийг мэдэхгүй гэртээ хадгалаад байдаг. Шашны дэлгүүрээс сайн лавлаж асууж байж тавих.
6. 5 төрлийн үр будаа. Үр будаагаа бас өөрсдөө хоол хүнсэндээ зориулж хэрэглэдэг байвал маш сайн.
7. Гэр бүлийн аз жаргалтай, гурвалжин хэлбэртэй авхуулсан инээмсэглэж буй зураг.
8. Ямар нэгэн хөгжмийн зэмсэг. Морин хуур, хийл, төгөлдөр хуур гэх мэт.
9. Цагаан идээ. Сүү орсон цагаан бүх төрлийн идээг гэртээ байлгаарай. Сүү айл гэрт байнга байх маш сайн.
Шинэ мэдээ