Хүн хөгжиж, боловсорч, ямар нэгэн зүйлийг ойлгох тусмаа илүү төгөлдөржиж, юмсыг таньж мэдэх тусмаа илүү даруухан болж тэр тусмаа үг хэл яриандаа анхаарах ёстой гэдгийг маш олон ном судар бусад зүйлс дээр өгүүлсэн байдаг. Яагаад тэр вэ? Зүгээр л энгийн хүмүүстэй ярилцах, энгийн бусаар харилцах хоёр маш их ялгаатай. Жишээ нь: Та хэн нэгэнтэй энгийн нэгэн яриа өрнүүлэх, өдөр тутмын яриа өрнүүлэх аваас та хоёр тэр бүр энерги солилцож, нөгөө эсрэг хүндээ нөлөөлөл үзүүлж чадахгүй. Харин сайхан үгс хэлж, таатай мэдээ дуулгаж, эерэг хандлагаар харилцсан үед тэр эсрэг хүнийхээ энергийг сэргээж эмчилж байдаг.
Харин сургаж байна, ойлгуулж байна гэж сэтгэл зүйд нь таагүй байдал үүсгэж сайн энергийг нь утгаж байдаг гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй гэж хэлмээр байна. Хүмүүс энэ зүйлийг ойлгоод авах юм бол амьдралд нь тустай гэж ярих ч нөгөө талаараа тэр хүнийг гэмтээгээд байгаагаа ойлгодоггүй. Архи уугаад байдаг хүнийг маргааш нь согтуудаа яасан тухай, ямар нэгэн байдлаар архи уух нь ийм байдалд хүргэдэг тухай ярих бүрд тэр хүний энерги нь ноцтой гэмтэж байдаг. Архи уух уухгүй нь ухамсрын асуудал ч гэлээ нөгөө талаараа тэр хүн сэтгэцийн өвчтэй байгаа, энерги нь маш их гэмтсэн байгааг ойлгож яаж харилцахаа бодож байгаарай. Ер нь бол ямар ч хүнтэй харилцсан бай таатай дурсамж үлдээж, илүү бодит, эерэг байх тал дээр анхаарч, ямар үг хэлж, яаж харилцаж байгаагаа үргэлж бодож байгаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ