Ямар нэгэн зүйлээр дутахгүй байхын тулд заримдаа ямар нэгэн зүйлийг хэтрүүлэх хэрэгтэй болдог. Хүүхдүүдээ битгий их чихэр идээд бай, битгий ийм их сахар хэрэглээрэй гэж хэлдэг. Хэсэг хугацааны дараа цүнхнээс нь чихрийн цаас, айлд ороод танаас нууцаар чихэр идэж байгаа сэтгэл өвдөм дүр зургийг та олж харах болно. Тэрний оронд чихэр жимс, амттай зүйлээр гэрээ дүүрэн байлгах юм бол хэсэг хугацааны дараа хүүхэд тэр чихэр, амттай зүйлийг тоохоо больдог. Юмыг хориглож, боож хаах тусам энэ байдал нь улам нэмэгддэг.
Архи дарс муухай, хараалын үг болохгүй, ер нь ийм муу зүйлээс хол байх гэхийн оронд харин ч ойрхон байлгах хэрэгтэй. Хараалын үг хэлэх үед нь ямар сэтгэл хөдлөлөөр яагаад энэ үгийг хэлж байгааг нь ойлгож, утга учрыг нь тайлбарлаж өгөх арга хэрэглэх юм бол болохгүй муу гэхээсээ илүү үр дагавартай, энэ хараалын үгийг хэлснээр өөрт нь нийгэмд ямар дарамт учраад байгааг олж ойлгох юм.
Би уудаггүй, эсвэл би амсдаггүй гэхийн оронд яагаад өөртөө хэрэгтэй жимсний коктейль эсвэл өөртөө тохирсон зүйлийг сайхан захиалаад ууж болохгүй гэж
Би ийм хүнд дургүй гэхийн оронд ийм зүйл байдаг, ийм зүйл байдаг гэдийг би хүлээн зөвшөөрдөг гэхдээ өөрийнхөө хувьд ийм зүйл дээр таашаадаггүй гэдгээ илэрхийлэхэд л хангалттай.
Баярлалаа.
Шинэ мэдээ