Сайхан зүйл бод, догдол, дурал, мөрөөд, хайрла

Та гудамжинд явж байгаа маш танхай согтуу танихгүй хүнийг гэртээ оруулах уу? Аз жаргал бэлэглэж чаддаг, урам зориг авч чаддаг сайхан найзыгаа гэртээ оруулах уу? Таны сэтгэл, уураг тархи бол яг л ийм. Өдөр бүр гудамжны согтуу танхай этгээдийг гэртээ оруулдаг хүн нь хүн хүний үгийг хүлээн авч уураг тархиндаа оруулж өөрийгөө зовоож, айж, гайхаж, итгэл үнэмшил урам зориггүй болж яах гээд байгаа нь мэдэгдэхгүй болно.
 
Сайн найзыгаа гэртээ оруулдаг шиг бүх зүйлд тэнцвэртэй хандаж ухаалаг байж, хүлээж авах, хүндлэхийг хүссэн , сайхан үгсийг уураг тархи руугаа оруулдаг хүн сайхан л байна. Чамайг хэн ч гомдоож, хэн ч дээрэлхэж, хэн ч чамд муу зүйл хийж чадахгүй. Иймд сэтгэлийн дархлаа, сэтгэлийн тэнхээтэй байх нь дандаа гайхалтай зүйлийг танд өгөх болно. Сайхан зүйл бод, догдол, дурал, мөрөөд, хайрла, жижиг зүйл дээр судалгаатай ханд, сайн судал, хүнээс лавлаж асуу, өөрчлөлтийг хий, эхлүүл, хатуу бай. Бүх зүйлд өөрийн гэсэн цаг хугацаа шаарддаг учраас, шаардлагатай гэсэн бүхнийг хийгээрэй. Та нэгэнт бүх хүнийг аз жаргалтай сайхан байлгаж чадахгүй учраас өөрийгөө л өөрчлөхөд болно.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал