Энерги гэж юу вэ?
Энерги гэдэг нь хэзээ ч дуусаж алга болдоггүй байгалийн хүн төрөлхтөнд оршдог тодорхой хэлбэр бүтэцтэй амьдралыг хөдөлгөгч хүч юм. Энерги нь амьдралын хүрдийг эргүүлж байдаг гэвэл зохилтой. Дэлхий дээр оршдог бүх зүйл энергитэй ба тэдгээрийн дотроос байгалийн энерги нь хамгийн том хүч юм. Ус, Салхи, Мод, Гал, Шороо гэх зүйлс нь дэлхий ертөнц дээрх хамгийн том энерги юм.
Энерги нь соронз шиг хоёр талтай ба энергийг үйлдвэрлэгч нь нар ба сар. Дэлхий ертөнцийн ихэнх юмс үзэгдэл хоёр талаасаа тайлбарлагдсан байдаг. Харанхуй, Гэрэлтэй, Өдөр, Шөнө, Эр, Эм, Өндөр, Нам, Бүдүүн, Тарган, Их, Бага, Жаргал, Зовлон гэх мэт. Жаргал зовлон хоёр тэнцэж байж хүн аз жаргалтай амьдардаг шиг байгалийн хоёр их хүчин тэнцэж байж хүн зөв сайхан амьдарна гэсэн үг юм.
Фэнг Шүй нь үүнийг судалж хүний амьдралд ойртуулж өгдөг амьдрах ухаан юм. Амьдрах ухаан учир шашин шүтлэг, Байгаль дэлхий, Шинжлэх ухаан, Анагаах ухаан, Барилга, Архитектор, Эдийн засгийн шинжлэх ухаан гэх мэт маш олон зүйлсийг судалсан байдаг.
Бүх хүний хайрыг татсан мундаг сайн хөл бөмбөгчин байлаа гэхэд заавал хүүхний асуудал юм уу эсвэл хар тамхи гэх мэт хар бараан толбо амьдралдаа үлдээсэн байдаг. Сагсчин Леброн Жеймс гэхэд багадаа хэрэв найз нь нүдэнд дээр нь буудуулж нас бараагүй байсан бол спортод биш аль нэг гудамжинд хар тамхи зараад зогсож байх байсан.
Хүн хэчнээн сайжирч сайн байж бусдад хайрлагдах тусам бие махбод нь мууг хүсдэг. Энэ нь автоматаар жаргал зовлон хоёрыг тэнцүүлэх гэж дуудаж байгаа хэрэг. Чам руу хэн нэгэн эвшээхэд чи дагаад л эвшээдэг. Энэ нь мөн л та хоёр хоорондоо био энергиэ солилцож байгаа хэрэг юм.
Тиймээс хүн өөрийнхөө энергийг хамгаалж, тэнцвэржүүлж, шаардлагатай сайн энергийн урсгал гэр лүүгээ, ажил руугаа, өөр лүүгээ дуудаж чиглүүлж харин сөрөг муу энергиэс хамгаалж байх хэрэгцээ гардаг. Үүнийг л Фэнг Шүй судалдаг юм. Хүн төрөлхтөн оргүйгээс энерги цуглуулж амьдралдаа ашиглаж байна. Энэ нь мэдээж салхин сэнс, нарны зай, шатамхай бодис гэх мэт зүйлсийг. Харин био энерги гэдэг бол тэс өөр зүйл юм. Хүн зайлшгүй био энергиэ хамгаалж байх хэрэгтэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ