-
Хэт их дасгал хийх нь: Бие хөөрөх, зүрх томрох, нөгөө талаараа өөрийнхөө алдаа дутагдлыг олж харж чадахгүй болох, өөрийгөө яг юун дээр алдаад байгааг мэдэхээ болих, зарим зүйл дээр тогтворгүй болох сөрөг талтай.
Иймээс дасгал хөдөлгөөнийг өөрийнхөө биед тохируулж, сэтгэл санаандаа тохируулж хийх ёстой гэдгийг мартаж болохгүй. Дасгал хөдөлгөөн хийснээр ажлаа зохицуулах, амжуулах, сэргэлэн зан чанар, бусдын өөртөө татах чанар, зарим зүйлсийг хэтэрхий хялбархан хийж бүтээх гээд олон төрлийн ач холбогдолтой байдаг.
Харин сөрөг тал нь дээр бичсэн зүйлс. Мэдээж бүх зүйлийн хэмжээ тун таарах нь чухал байдаг. Иймд ямар цагаар ямар дасгал, яаж хэрхэн, ямар зорилгын төлөө хийж байгаагаа мартаж болохгүй. Мөн эсрэгээрээ зорилгогүй, зөвхөн турахын төлөө дасгал хөдөлгөөн хийх нь таныг эрүүл мэндийн бас эрсдэлд оруулах болно. Иймд биеийн нэг хэсгээ онцлон авч энэ хэсгийг ийм болгоно, энэ зүйлийг байхгүй болгоно гэж хийж хичээх нь маш үр дүнтэй байдаг.
Баярлалаа.
Шинэ мэдээ