Та ямар хэв загвартай хүн бэ?

Фэнг шүй нь юмыг зөв хийх урлаг биш, харин юмыг өөрийн болгох урлаг юм. Та байшинг өөрийн гэр орон болгох гэж байгаа бол загварын мэдрэмж маш чухал. Маш олон байшинд зочилж зөвлөгөө өгч байсан ч ихэнхдээ тэдний оршин суугчдын амьдрах орчны хэв загварыг өөр хүн тодорхойлсон байдаг.

Өөр хүн танд өмсөх хувцсыг нь сонгож өгөхөд та дуртай байдаг уу? Өөрийн сонголт мэдрэмжээрээ тохижуулаагүй гэр орон үүнтэй яг адил мэдрэмжийг төрүүлдэг. Дотоод заслаа өөрөө хийх эхний алхам бол өөртөө итгэх юм. Таны уран сэтгэмжийг хөдөлгөж байгаа зүйл бүр таны загварын нэг хэсэг юм. Та юунд дуртайгаа олж мэдэхийн тулд сургуульд сурах эсвэл интерьер дизайны сэтгүүл үзэх шаардлагагүй. Ийм гаднын нөлөөллүүд заримдаа эргэлзүүлж орхидог.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал