Хүн бүр өөрийн гэсэн ертөнцтэй.

Хүн бүр өөрийн гэсэн ертөнцтэй. Дуучин, жүжигчин, гагнуурчин гэх мэт. Хүн бүхэн өөрийн гэсэн ертөнц, мэргэжилдээ хайртай. Гэхдээ Монгол хүмүүсийн дунд нийтлэг байдаг нэг хамгийн муухай зан байдаг. Тэр нь өөрийнхөө ертөнцийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө бусдыг доромжилдог. Чиний жүжигчин гэж юу байсан юм. Чиний дуучин гэж хэн байсан юм. Тэрний гагнуур хийдэг гэж хаашаа харсан юм байдаг юм гэх мэт. Үүнийгээ өөрийгөө хүндэлж, өөрийнхөө ертөнцийг хамгаалж байна гэж боддог. Үнэндээ өөрийнхөө ертөнцийг хамгаалж байгаа хэрэг биш хамгийн гол нь өөрөөс нь өөр хүн, өөрөөс нь өөр ертөнц байж болохгүй мэт, өөрийнхөө сонирхдоггүй зүйлдээ маш муухайгаар бүдүүлэг ханддаг.
 
Буддын шашин шүтдэг байлаа гээд Христ, Есүсийг шүтдэг хүмүүсийг буруутгаж болохгүй. Бөөд итгэдэг байлаа гээд лам нарыг буруутгаж болохгүй. Тэр чинь бүхэл бүтэн том соёл, бүхэл бүтэн нэг том ертөнц шүү дээ. Өөрийнхөө ээж аавыг шүтэж хүндэлдэг бол бусдын ээж аав хамаагүй байж болохгүй. Хамгийн чухал бусдын ертөнцийг хүндэлдэггүй хүн, өөрөө хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөж чаддаггүй. Бусдыг сонсож, болж байгаа зүйлд өөрийн гэсэн дүгнэлт хийж чаддаггүй хүмүүс хэзээ ч ямар нэгэн зүйлээр бүтэн сайхан амьдарч, энергийн урсгал нь бүрэн байж чаддаггүй. Өөрийнхөө жижигхэн ертөнцөд болоод байгаа мэт боловч бусад ертөнцөд та хэн ч биш. Тиймээс ганцхан дэлхий дээр амьдарч байгаа хүн гэдэг утгынхаа хувьд дэлхий дээр мөр бүтэн, дутагдах зүйлгүй оршиж амьдаръя гэж бодож байвал зүгээр л бусдын ертөнцийг хүндэлж байгаарай.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал