Эрэгтэй хүмүүс өөрийнхөө хүч чадлаа алдахаас маш их айдаг. Учир нь ямар нэгэн байдлаар өөрийнхөө сүр хүчийг нь хэн нэгэн сул талыг нь олж мэдээд ямар нэгэн байдлаар ашиглах вий гэхээс айдаг. Чамайг хайр нь ёстой сайн хүнд үзүүлсэн ингэнэ гэнээ, чи тэр хүн дээр оч маш сайн, чи энийг хардаа гоё байгаа биз гэх мэт. Эрэгтэй хүн өөрөө олж хараагүй мэдэхгүй зүйлийн талаар түүнтэй ярилцаж, өмнөөс нь асуудлыг шийдэх нь эргээд өөрийг нь өөрт нь чадваргүй болж байгааг мэдрүүлж байгаатай ижилхэн зүйл юм.
Ийм зүйлийг эрэгтэй хүний өмнөөс битгий хийж байгаарай. Зүгээр л итгэх, хүлээх, харах, дундын бүсийг барих, түүнд ялгаа салгааг нь ойлгуулж өгөх, хил хязгаар, түүнд хүрч болох боломжийн тухай л ойлгуулах хэрэгтэй. Тиймээс л чиний сайн сайхны төлөө, зөвхөн чиний төлөө, чамайг бодсондоо, чамд хайртай учраас гэх зүйлсийг битгий хэлж түүний өмнөөс асуудлыг шийдэж байгаарай. Хийсэн ч өөрт нь битгий хэлж байгаарай. Зүгээр л байгаагаар нь орхичих. Бүх зүйл өөрийнхөө жамаараа сайхан болох болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ