Фэнг Шүйд гоо сайхны шүүгээний талаар:
Гоо сайхны шүүгээний толь нь хавтастай болон ямар нэгэн зураастай байх нь таагүй хувь заяаг дууддаг. Тиймээс цулгуй ямар нэгэн хавтасгүй дан нүүр будалтын тольтой шүүгээтэй болоорой. Нүүр будах хэсгийн талбай нь эмх цэгцтэй байх. Учир нь замбараагүй эсвэл хэт олон будаг урдуураа өрсөн эмэгтэйн ажил хэргийн бүтээмж муу байдаг.
Мөн хэдхэн төрлийн 2-с 3 ширхэг буюу бага зүйл өрж тавих нь хэтэрхий их Ян энергийг үүсгэдэг тул эсрэг хүйстний хүмүүстэйгээ үл ойлголцох асуудал үүсгэдэг. Иймээс их ч биш, бага ч биш дундаж хэрэглэл байлгах нь Ин Ян хоёр энергийн тэнцвэртэй байдлыг авчирч ажил төрөл болон хайр сэтгэлд нь гайхалтай үр дүн авчрах болно.
Олон төрлийн хэрэглэдэггүй будаг, тосноосоо салж шинэчлэл хийж байх нь их тааламжтай Фэнг Шүйг үүсэгдэг тул анхаараарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ