Хийхээсээ өмнө бүү ярь

Шийдэгдээгүй байхад нь, тухайлбал бизнес эхлүүлэх, байр авах, ажлаа солих, эсвэл хэнтэй уулзах зэрэг төлөвлөгөөгөө хэд хэдэн хүнд ярьдаг. Үүний дараа хүн бүр өөрийн бодлоор нэмэлт үг хэлдэг. “Энэ төсөл чинь бүтэхгүй.” “Одоо энэ хийх цаг нь биш.” “Тэр хүн тийм найдвартай биш.” “Би байсан бол өөрөөр хийнэ.” Анх тодорхой байсан бодол, олон үгэнд ороод ирэхээр эзэн нь эргэлзэж эхэлдэг.

2026, 2027 онд хийх гэж байгаа зүйлээс илүү, хийж дуусгасан зүйлээ ярьж сурах нь зүйтэй. Ялангуяа ажил, мөнгө, шинэ хамтын ажиллагаа, томоохон шийдвэрээ эхний шатанд хүн болгонд дэлгэх шаардлагагүй. Фэнг Шүйд ч бүрэлдэж амжаагүй зүйлд хэт олон хүний анхаарал хандуулахыг сайн гэж үздэггүй. Шинээр эхлүүлж буй ажлынхаа төлөвлөгөө, гэрээ хэлцэл, чухал бичиг баримтыг гэрийнхээ ил задгай хэсэгт тарааж тавихгүй зориулалтын шүүгээнд эсвэл хавтаст хэрэгт эмх цэгцтэй байлгаарай. Нэг үрийг газарт суулгаад өдөр бүр ухаж гаргаж “үндэслэж байна уу?” гэж шалгадаггүйтэй адил зарим зүйлд чимээгүй бойжих хугацаа хэрэгтэй. Зарим ажил нь муу байдлаас болж бүтэлгүйтдэггүй. Хэтэрхий эрт олон хүний үг, эргэлзээ дунд орсноос болж чиглэлээ алддаг.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал