Монголын нэгэн гэр бүл судлаачаас нэгэн сэтгүүлч асууж л дээ.
"-Яагаад сүүлийн үед ийм хөөрхөн хүүхэдтэй залуучууд гэр бүлээ хаяад яваад байгаа юм бол? Яагаад араар тавилт буурахгүй, гэр бүлийн уур амьсгал онцгүй байгаад байна?" гэхэд
"-Ер нь бол дэлхийн гэр бүлийн байдлыг хараад байхад хүүхэд төвтэй гэр бүлүүд манай Монголд их олон байна. Хүүхдээ эрхлүүлэх, хүүхдэдээ цаг гаргах, хүүхдийн живх солих, хүүхдийн хичээл сургуулийн асуудал, хүүхдийг хэн нь сургууль цэцэрлэгээс нь авах вэ?гэх мэт.
Гэтэл хамгийн чухал зүйл бол эхнэр нөхөр гэсэн төвтэй байх хэрэгтэй. Эхнэр нөхрийн нандин хайр, үнэт зүйлс нь алдагдаад байгаа болохоор дээрх гэр бүлийн сөрөг асуудлууд ундраад байгаа юм" гэж хэлэв.
Энэ бол хэтэрхий үнэн асуудал.Хүн хүүхдээ хайрлалгүй л яахав, хүүхдэдээ цаг заваа зарцуулалгүй л яахав. Гэхдээ та хоёр бие биедээ илүү хайртай байж гэмээн хүүхдэдээ хандуулах хайр нь илүү бат бөх байх болно.