Бөгжийг аль хуруундаа зүүж болохгүй вэ?

Дэлхийн эд юмсын тайлбар толь гэдэг номонд бөгжийг дараах байдлаар тодорхойлсон байна. Бөгж гэдэг нь цагариг хэлбэртэй, хуруунд зүүдэг гоёл чимэглэлийн зүйл юм.

Гэхдээ энэ ойлголт нь яваа яваандаа эвдэгдэж илүү утга төгөлдөр болж ирсэн. Бөгжийг аль хуруундаа зүүснээс хамаарч эзэндээ нөлөө үзүүлдэг байна. Ингэхдээ хүний гарын хурууг дараах байдлаар тодорхойлно.

Эрхий - Эцэг эх

Долоовор - Ах, эгч, дүү

Дунд - Та өөрөө

Ядам - Заяаны хань

Чигчий - Үр хүүхэд юм.

- Ядам хуруундаа бөгж зүүсэн бол гэр бүлтэй, хууль ёсны эхнэр нөхөртэй гэсэн үг. Эртний египетчүүд хайр дурлалын судас ядам хуруунаас эхлээд зүрхэнд хүрдэг хэмээн үздэг байснаас ядам хуруунд хуримын бөгж зүүх ёс дэлхий дахинаа тархсан гэдэг. Ёслол хүндэтгэлийн хуруу, эрхэм хуруу ч гэж нэрлэдэг.

- Долоовор хуруунд бөгж зүүх нь эрх мэдэлтэйн илрэл. Тиймээс агуу Цезарь бөгжин дээрээ “Ирлээ, Үзлээ, Яллаа” хэмээн тамгалж бичүүлээд долоовор хуруундаа зүүдэг байсан. Үнэт чулуун шигтгээ суулган чимэглэсэн эсвэл элдэв тэмдэг бүхий тамгатай бөгж зүүсэн бол эрх мэдэлд тэмүүлсэн өөртөө итгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй хүний авир зангийн илрэл болдог. Гэхдээ эрэгтэй хүн зүүж болохоос эмэгтэй хүн зүүдэггүй. Энэ нь эр нөхрөөсөө хагацаж бэлэвсэрсэн гэсэн утгатай юм. Мөн амь тасалдаг хуруу гэдэг утгаараа цэрэг цагдаагийн хүмүүс зүүхэд их тохиромжтой. 

- Дунд хуруу нь бусад хуруудаас хамгийн урт нь тул гоё сайхныг илүү илэрхийлж чаддаг. Дунд хуруундаа бөгж зүүх дуртай хүмүүс нь боловсон соёлтой, өөрийгөө үнэлж чаддаг хүмүүс байдаг юм. Мэрилин Монро дунд хуруундаа бөгжөө зүүдэг байж. Дунд хуруундаа өөрийнхөө амьдралыг тэгшитгэсэн хүмүүс зүүж болдог. Ажил төрөл, амьдрал нь жигдэрсэн хүмүүс.

- Эрхий хурууг оюун ухаан эрх мэдлийн билгэдэл хэмээн үздэг. Мөн өөртөө итгэх итгэлийг болон дотоод хүчийг илүү харуулдаг байна.

- Чигчий хуруунд бөгж зүүх нь эд баялаг, олз омог ашиг орлогын бэлэгдэл. Чигчий хуруунд зүүсэн бөгж хурууны төгсгөл гэдэг утгаараа муу бүхний үүдийг хаадаг. Гэхдээ энэ бол зөвхөн эрэгтэй хүмүүст хамааралтай. Нөхөрт гарахгүйгээр шийдсэн, нөхөр нь ямар нэгэн байдлаар таалал төгсөж, өөрөө эрх мэдлийг гартаа авсан бүсгүйчүүд чигчий хуруундаа бөгж зүүдэг. Загалмайлсан эцэг кинон дээр илүү дэлгэрэнгүй гардаг. Мөн үр хүүхэд олдохгүй байх муу талтай учир чигчий хуруундаа битгий бөгж зүүгээрэй.

Бөгжин дээр эрдэнийн чулуу шигтгэхэд тухайн бөгжний үйлчлэл хоёр дахин их болж, чулууны энерги нь шингэж өөрийн бэлэгдэл нь бас давхар нөлөөлдөг.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал