Хэзээ хамгийн сүүлд өөртэйгөө ярилцаж үзсэн бэ?

Та яаж бах таваа хангадаг вэ? Бах гэдэг бол бахдаж ядсан хүслээ хангах. Харин тав гэдэг бол тавлаж доромжлох хүслээ хангах гэсэн хоёр утгатай л даа. Тиймээс бахаа хангах гэсэн утга нь илүү тохирно. Бахаа хангаж чадахгүй бол амьдралд гажуудал үүсдэг. Бахаа хангатал кино үзэж, бахаа ханатал найзуудтайгаа ярилцаж, бахаа ханатал дэлгүүр хэсэж, бахаа ханатал сайхан амрах. Бахаа л хангах хэрэгтэй. Бид нар бахаа хангаж чаддаггүй. Бахыг тавтай хольдог. Жишээ нь: Нөхөр нь асуудалтай байлаа гэж бодоход бахаа хангаж, амьдралдаа хэрэгтэй байгаа зүйлсийг нь хэлж ярилцаж, ойлгуулж, харилцан ойлголцолд хүрэхийн оронд таваа хангах янз бүрийн доромж, өнгөрсөн цагийн алдаа дутагдал гэх зүйлс цухалзуулснаар аль аль нь урам хугарч, ямар ч ярилцах хүсэл төрдөггүй. Сошиал гарч ирснээр энэ үзэгдэл илүү их болсон.
 
Хүнийг таваа хангахын тулд тултал нь доош нь хийж доромжлох ч юм уу. Хүнд хамгийн их урам зориг өгдөг зүйл бол бахаа л хангах. Бахдаж ядсан тэр хүслээ хангах. Хэзээ хамгийн сүүлд өөртэйгөө ярилцаж үзсэн бэ? Хэзээ хамгийн сүүлд өөрийнхөө хүслийг хязгаарлахгүйгээр хийж буй зүйлдээ шунан дурлаж үзсэн бэ? Хэзээ хамгийн сүүлд яг бодсоноороо хийж байгаа зүйлээ амжуулсан бэ? Эндээс л урам зоригоо хүн авдаг юм шүү. Юу дутагдаж байгаагаа ол. Дутагдаж байгаа зүйлийг нь өгч чадахгүй хүнээс өгчих байх гэж хүлээгээд нэмэргүй. Эр үхрээс сүү гоожихгүй шүү дээ. Тиймээс их сүүтэй үнээг олж саах хэрэгтэй. Үүнийг л сайн ойлгож аваарай. Энэ нь буруу газартаа зөв хүсэлтэй байвал амьдралд ямар ч өөрчлөлт гарахгүй гэсэн утгатай юм.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал