Та өөрөө өөрийн мэдэлгүй вампир болоод явж байгаа юм биш биз?

Өдөр бүр инээж таны дэргэд байж, цаг үргэлж бодогддог хэр нь хэзээ ч танд тусалдаггүй, үг хаядаг тэгсэн хэр нь холдож явдаггүй, хүмүүс харахад сайн найз шиг нь аашилдаг хэр нь огтхон таны амьдралд өөрчлөлт шинэчлэл авчрахгүй, зүгээр л ярьж л байдаг хүнээс маш болгоомжтой байж холдох хэрэгтэй.
 
Тэд хүн харахад ажилсаг юм шиг, хамгийн хэцүү араншинтай хүмүүст тусалж байгаа юм шиг жүжиглэх хэр нь хэнийг ч өөрийнхөө орон зайд оруулдаггүй, маш амиа бодсон мунхаг хүмүүс байдаг. Өөрийгөө юу хүсэж байгаагаа мэдэхгүй, бусдын өө сэвээр алдахгүй гоочлогч, өөрөө бүх зүйлийн ард үлдэж, таны алдах мөчийг хүлээх болно. Учир ийм хүнд найз байдаггүй бөгөөд тань шиг хүмүүсийг найз нөхөр шиг ашиглаж, яг л бусдын биеийг ашиглагч зомби адил. Эр эмгүй ийм хүмүүс нийгэмд их олон бөгөөд, өөрсдөө хэзээ ч ийм зантай гэдгээ мэддэггүй. Эдгээр хүмүүсийг зарим Фэнг Шүйн мастерууд энергийн вампир гэж нэрлэдэг. Та дэргэд нь байхад нойр хүрч, ямар ч эрч хүчгүй болж, хэн нэгэнтэй маргалдаж, бүтэлгүйтэж, цаанаасаа л уур чинь хүрч нүдний ухархайгаар өвдөх, толгой чинь эргэхээр илэрч болно иймээс болгоомжтой байх хэрэгтэй. Та өөрөө өөрийн мэдэлгүй вампир болоод явж байгаа юм биш биз?
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал