Хамар бол амьсгалын болон таван мэдрэхүйн нэг эрхтэн. Фэнг Шүйд хамар нь шороон махбодтой гэж илэрхийлэгддэг. Үнэрлэх, сонсох, харах, мэдрэх, амтлах гэсэн таван мэдрэхүйн хамгийн чухал хэсэг нь. Тиймээс түүнийг дэмжигч махбодоор нь сайн тэтгэж байх учиртай. АНУ-ын эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. 250 салсан гэр бүлийг уг судалгаандаа хамруулсан бөгөөд итгэмээргүй үр дүн гарчээ.
Үүнд:
- Амт чанар муутай бөгөөд, сонин үнэртэй хоол хийдэг гэр бүл маш хурдан салсан байх юм. Мөн гэр орон нь өөрийн гэсэн үнэргүй бөгөөд, ямар нэгэн хоол амтлагч, эсвэл гэрт байх хог гэх мэт, гэрийн ямар нэгэн хэрэгслээс нь эвгүй үнэр үнэртэж, тэр эвгүй үнэр нь өөрт нь, гэрийнхэнд нь нэг их төвөгтэй биш хэр нь гаднын хүнд үнэртэж байдаг гэр бүл хамгийн их салсан байгаа юм.
Хамар бол үргэлж сайн сайхныг өөрт тохирсон хэмжээгээр үнэртэж байх нь хүний жаргалтай амьдралын хамгийн чухал нэгэн хэмжүүр болдог гэдгийг хэлэх гэсэн юм. Тиймээс сайн сайхан зүйлийг гэртээ үнэртүүлж, гэрээ цэвэр цэмцгэр байлгах, сайхан үнэртэй хоол хийх, сайхан үнэртэй үнэртүүлэгч ашиглах нь гэр бүлийн тогтвортой байдал хийгээд, цаашдын ирээдүйтэй нь салшгүй холбоотой.
Баярлалаа.
Шинэ мэдээ