Хүн өөртөө байгаа хэрэгцээгүй зүйлсээ гадагшлуулдаг байх нь амжилт туршлагатай болох бас нэгэн чухал зүйлс болдог. Манай Монголчуудын дунд десерти идэх соёл жаахан дутмаг байгаа юм шиг санагддаг. Гэхдээ сүүлийн үед хоолны дараа жимс жимсгэнэ, бусад амттай зүйлсийг бага хэмжээгээр идэж хоолны шингэцээ хүмүүс нэмэгдүүлдэг болсон.
Хоолоо хурдан шингээж, хүссэнээрээ бие засах нь эрүүл байх нэгэн үндэс болно. Өтгөн нь хатдаг, хүссэнээрээ бие засаж чаддаггүй хүмүүсийг үргэлж араас нь нэг зүйл дагадаг. Таагүй зүйлс, хэцүү үйлчлүүлэгч, шийдэхэд төвөгтэй асуудал гэх мэт олон зүйлс дагаад үүнээсээ болоод арьс үс мууддаг, зан харилцаа өөрчлөгдөх, таагүй сэтгэгдэл төрөх, түргэн ууртай болох гээд олон таагүй шинж тэмдгүүд илэрдэг. Гэдэс цэвэрлэх цайг сардаа нэг удаа, өдөр бүр сайн чанарын цай хэрэглэх нь эргээд хоолны шингэцийг сайжруулж, бие засах чухал зүйлс болдог. Бие засаж чаддаггүй хүний ажил үйлс, хайр сэтгэл, хувийн орон зай тийм ч сайхан байдаггүй.
Иймээс идэж ууж буй зүйлсээ анхаарч ямар жимсийг хэр ихээр идэх үү, хоолоо яаж шингээх үү гэдэг дээр анхаараарай. Өтгөн хатдаг хүмүүсийн хувьд Фэнг Шүйд энергийн бөөгнөрөл гэж үзэх бөгөөд, эргээд маш асуудалтай болж, гаднаас өөрийгөө сэргээх таатай энергиэ огт авч чаддаггүй. Үүнээсээ болоод хуучин хэрэггүй энерги өөрийг нь идэж эхэлдэг. Ингээд л нөгөө бүтэлгүйтэл, ламаар ном уншуулах, таагүй азгүй зүйлс тохиолдож эхэлдэг. Тиймээс өөрийгөө мэдэрдэг, ууж идэж байгаа зүйлсээ удирддаг байгаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ