Гэрийн үүдний гэрлээ нэг анзаараад хараарай.

Айлуудын ихэнх нь үүдний гэрэл нь шатсан, эсвэл асахгүй байдаг. Зочны өрөөний гэрэл маш чухал. Зочины өрөөний гэрэл болон гэрлийн бүрхүүл нь гэрт маш тааламжтай ЯН энергийг түгээдэг.
 
Үүнээс гадна хамгийн чухал хэсэг бол үүдний хэсэг. Гэтэл том өрөө, унтлагын өрөөндөө анхаарлаа хэт их хандуулаад үүдний өрөөний гэрэлдээ төдийлөн их мөнгө болон анхаарал хандуулж чаддаггүй. Зарим айлууд үүдний өрөөний гэрэлдээ бүрхүүл хүртэл хийгээгүй байдаг. Энэ маш буруу. Үүдний өрөөний гэрэл асахгүй байх, үүдний өрөөний гэрлийн бүрхүүл даржин байх нь танай гэрийн мөнгө санхүүгийн Инь энерги саармагжиж, гэрт орж ирсэн юм болгон даржин, орлого ашиг нь буурч, эсвэл ямар нэгэн зарлага гардаг.
 
Тиймээс үүдний өрөөндөө анхаарлаа хандуулж гэрлийн бүрхүүлийг нь аль болох болор эсвэл гоёмсог бүрхүүл зориулж сонгох нь зөв. Үүдний хэсэг гэрэлтэж байх нь үргэлж гэрт хөрөнгө мөнгө дуудаж, тааламжтай Фэнг Шүйг үүсгэдэг. Болж өгвөл таазнаас гадна ханад нь ч гэсэн гэрэл тогтоож өгөх хэрэгтэй.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал