FOMA МЭДЭЭ

Мухар сүсэг

2024-08-21

Яагаад гэрийнхээ хаалгыг алдаж зогсдоггүй, босгон дээр гишгэдэггүй, бүдрэхээр гарз гарна гээд буцаж ордог вэ? Мухар сүсэг хэр нь бүгдээрээ л үүнийг дагж мөрдөөд хүүхэд байхаасаа авхуулаад мөрдөөд эхэлсэн байдаг.
 
Харин Фэнг Шүйд босго бол гэрийн энергийн махбодын урсгалын шүүлтүүр. Иймээс гишгэх үед гэрийн таагүй урсгалыг шүүж байсан босготой та холбогддог учраас таны зарим махбод гэмтэх аюултай. Үүнээс болоод бага зэрэг анхаарал сулрах, суларсан үедээ аяга хагалах ч юм уу халуун цайнд амаа түлэх гэх мэт жижиг хохирол учраад байх магадлал өндөр.
 
Мөн хаалга алдлах үед хаалга нь гэрийн бүх урсгалыг чиглүүлж оруулж ирдэг урсгалын эхлэл учраас урсгал усаар ярих юм бол та урсгалыг нь хаагаад байна гэсэн үг. Харин гэрийн хаалга бол хаалттай байх үедээ өөрийгөө цэвэрлэж, хүмүүс орж гарах үед энергийн урсгалыг мөн оруулж байдаг зүйл. Ялгаа нь л энэ. Иймд эртний Монголчууд маань яг зарим талаараа энерги гэж тайлбарлаж чадахгүй ч нөгөө талаараа өдөр тутамдаа ажиглаад мэддэг байжээ.
 
Баярлалаа.

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал